Канадын Оттава хотод дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ болж байх үеэр зэвсэгт этгээд парламентын ордон руу гал нээжээ. Зэвсэгт этгээд нэг цэргийг буудан хороож, хэд хэдэн хүнийг шархдуулсан байна. Сэжигтэн амь үрэгдсэн гэж мэдэгдэж байгаа ч харьцангуй амгалан тайван Канадчуудын сэтгэл түгшиж эхэллээ.
Хэрэг гарах үед ерөнхий сайд Стифен Харпер парламентын ордон доторх хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалахад шуурхай анхаарчээ. Мөн хэрэгтний цаана зэвсэгт бүлэглэл байж болзошгүй хэмээн сэжиглэж, Зэвсэгт хүчнийг бэлэн байдалд оруулан олон нийтийн газруудыг хаасан байна. Хэрэг гарахаас нэг өдрийн өмнө авто зам дээр ноцтой осол гарч хүний амь эрсэдсэн. Тиймээс эдгээр хэргүүдийг “Исламын улс” бүлэглэл санаатай зохион байгуулсан гэж цагдаа нар сэжиглэж байна.
Ордны номын сангийн дэргэд зогсож буй сэжигтэн
Ордны номын сангийн дэргэд зогсож буй сэжигтэн
Сэтгэгдэл (2)