Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас УИХ гишүүн асан Д.Дондог болон түүний туслах Д.Сайнбаяр, А.Батбилэг, Д.Ширнэндорж, А.Ариунболд нарт ЭХТА-ийн 148.3, 148.4, 149.3 дах хэсгүүдэд заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх дээр өнгөрөгч наймдугаар сард хянан шийдвэрлэсэн байдаг.
Ингэхдээ УИХ-ын гишүүн асан Д.Дондогт бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 10 жил нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, “Сумбар” ХХК-ийн захирал асан А.Батбилэгийг бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 149.3 дах хэсэгт заасан гэмт хэргийг, мөн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 148.4 дах хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд оногдуулсан хорих ялыг хөнгөнийг хүндэд нь батгаан 1.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн юм.
Тэгвэл Д.Дондог нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны үндсэн дээр өнөөдөр Давж заалдах шатны аравдугаар шүүх дээр хэргийг хянан хэлэлцэхээр болжээ.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)