АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай байгуулсан гэрээ нь улстөрийн реалити шоуг улам сонирхолтой өрнүүлж байна. Гар гараасаа атгалцаад тамга тэмдэгээ дарсан хоёр маань Өглөө киноны Богдын дүр шиг “Тэнгэр минь би юу хийчих вэ?” гэж амаа барих боллоо. Ганц хүний МАХН ч яахав. “Уучлаарай найзуудаа та нарт эвгүй байгаа бол дахиад ярилцая даа” гэж “Джентльмен” зан гаргав. Харин хэд хэдэн намын цуглуулга, хэдэн мянган хүний нэгдэл болсон АН-ын партизанууд жинхэнэ оволзож эхэллээ. АН-аас Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж энэ үйл явдалд зориулж “Игзаар” хэмээх шинэ үгийг хэлний сангаасаа танилцуулсан бол Улсын баатар Э.Бат-Үүл “Эргэлзэх зүйлгүй байлдана” гэдгээ зарлаж орхисон. Ийнхүү МАН-ын фронтын ширүүн дайралтанд хэд хэдэн удаа тэсч гарсан Н.Алтанхуягийн арми цаашаа явах уу? бууж өгөх үү? гэсэн асуултын тэмдэгийн өмнө тулж ирлээ.
Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын “ган бат найрамдал” бүлгийн шүүхээр оржээ. Ингээд гэрээг Үндэсний Зөвлөлдөх хороогоор /ҮЗХ/ хэлэлцүүлнэ гэсэн шийдэлд хүрчээ. Харин Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар “Нөү шүү” гэдэг шийдвэрийг гаргасан гэнэ. Гэвч энэхүү хуралд АН-ын 35 гишүүнээс 19 гишүүн оролцож 16 гишүүн л түүнийг энэрэн нийгүүлэх үйлсэд нэгджээ. Харин үлдсэн хуралд оролцоогүй 16 гишүүнд Н.Алтанхуяг “Игзаар” санагдаад жихүүцээд явж байгаа сурагтай. Мөн хуралд оролцосон 19 гишүүний 16 нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг аварч үлдэх санал гаргасан бол 3 гишүүн түүнийг дэмжихгүй байгаа болж таарав. М.Зоригт, Ж.Батзандан...? Тэгэхээр АН-ын бүлгийн шийдвэр гишүүдийнхээ олонхийг илэрхийлэхгүй бололтой. “Одоо л шийдэхгүй бол өвчин цаашид даамжирч архагшин аминд халтай болно” гэсэн суртал ухуулга АН-ын гишүүдийн амнаас ам дамжин яригдах болсон гэнэ. “Хэрвээ намайг огцруулбал 1996 давтагдана шүү” гэж сануулах Ерөнхий сайдын үг танхимын талдаа хүрээд “паг” болж байгаа сурагтай. АН-ын гишүүдийн дунд ҮЗХ-гоо яаралтай хуралдуулья гэсэн саналыг олонхи нь дэмжиж байгаа гэнэ. Хэрвээ ҮЗХ хуралдвал энэ нь Н.Алтанхуягт том шалгуур болно гэдгийг эх сурвалж онцолж байна.
Ардчилсан намынхан өрөөлийн намын хүслээр биш өөрсдийн санаачлагаар Н.Алтанхуягт хариуцлага тооцохоор ҮЗХ-г яаралтай хуралдуулахыг шаардах болжээ. Өмнө М.Энхболдын Засгийн газрыг АН хэд хэдэн удаа огцруулах санал гаргаад бараагүй. Харин МАН-ынхан их хурлаа хийж намын даргаа солиод М.Энхболдыг С.Баяраар сольж 2008 онд ялж байсан туршлага бий. Энэ арга АН-г аврах эцсийн хувилбар болсон гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлжээ. “Аяа цаашаа явцгүй болсон, Ая яа яа яая даа түүнийг”...
“Бантсан хүн, хүн ална” гэгчээр Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нар гэрээндээ нэмэлт тайлбар өгөн дахин тайзнаа хөтлөлцөн гарч ирлээ. Зэрэгцэж зогсох тоолонд нь хордлого өгч бөөлжөөд байгаа хүмүүсийн дургүй нь улам их хүрчээ. Өнгөрөгч хагассайн өдөр байгуулсан гэрээгээ АН-ын дарга Н.Алтанхуяг “2012 онд ҮЗХ шийдсэн. Түүнийг л тодруулсан явдал” гэж тайлбарласан. Харин ҮЗХ, МАХН-тай хамтарч засаг барь гэсэн виза өгсөн болохоос ээлжит сонгуульд эвцэлдэн хээлтэх шийдвэр гаргаагүй. 2016 онд сонгуульд хэрхэн оролцохоо АН-ын ҮЗХ шийднэ. Харин Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын гэрээ ёсоор бол хамтарч орно, хамтардаггүй юмаа гэхэд нэгэндээ шавар хаахгүй шүү, цаашлаад хэн нь ч ялж чадахгүй бол хамтарч Засгаа байгуулна шүү гэж тохирчээ. Товчхондоо Монголын ирэх 10 жилийн улстөрийн амьдралыг зураад өгчихөж. Үүнд эгдүүцсэн АН-ын жихадистууд ариун дайн эхлүүлж, мэдэгдлээр галлаж эхлэв.
Мэдэгдлээр галлуулаад ухаан балартсан уу? яасан Н.Алтанхуяг “Энэ гэрээг ҮЗХ-гоор хэлэлцэнэ” гэж мэдэгдэв. Портнертойгоо хөтлөлцөж зогсоод “албан ёсны эцсийн гэрээ биш” тайлбарлав.
Тэгэхээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга, Монгол төрийн гурван өндөрлөгийг хашсан Н.Энхбаяр нарын гарын үсэг зурж тамга дарж байсан бүхэн эцсийн биш бололтой.
Аливаа байгууллага, хувь хүн хоорондын гэрээ тамга дарж, гарын үсэг зурснаар л “бандан тас” болдог. Тэгдэггүйсэн бол тамга, гарын үсэг гэж байхын хэрэг юусан билээ. Мөн дээрхи гэрээ нь гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ гэсэн заалттай байсан. Тэгэхээр мань хоёр гэрээгээ жинхэнэ биш гээд байна уу? эсвэл өөрсдийгөө жинхэнэ биш гээд байна уу? эсвэл тамгаа жинхэнэ биш гэх гээд байна уу? хийсэн үйлдлээ хээрийн сургуулилт гэж тайлбарлаж байгаа нь тун сонирхолтой. Тамгалсны дараа дахиж ярьдаг жишгээр Н.Алтанхуяг улсаа удирдаж байгаа бол Засгийн тамганд итгэх аргагүй болжээ. Энгийн хүмүүс компаний захирлууд тамга дарж, гарын үсэг зураад, тохиролцлоо гэж гар барьдаг бол эгэлгүй хүмүүс, тамга дарж гарын үсэг зурж, гар барьсаныхаа дараа гэрээгээ нягталдаг ажээ.
Намаа худалдаж байгаа Н.Алтанхуяг түгжил юмуу? Намаа хамгаалж байгаа Э.Бат-Үүл түгжил юмуу? Ингээд АН-ынхан жинхэнэ түгжил хэн бэ? гэсэн асуултын хариуг хайж эхлэв.
Засгаа аврах АН-ын бүлгийн шийдвэрийг 16 гишүүн л дэмжсэн байна
Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын “ган бат найрамдал” бүлгийн шүүхээр оржээ. Ингээд гэрээг Үндэсний Зөвлөлдөх хороогоор /ҮЗХ/ хэлэлцүүлнэ гэсэн шийдэлд хүрчээ. Харин Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар “Нөү шүү” гэдэг шийдвэрийг гаргасан гэнэ. Гэвч энэхүү хуралд АН-ын 35 гишүүнээс 19 гишүүн оролцож 16 гишүүн л түүнийг энэрэн нийгүүлэх үйлсэд нэгджээ. Харин үлдсэн хуралд оролцоогүй 16 гишүүнд Н.Алтанхуяг “Игзаар” санагдаад жихүүцээд явж байгаа сурагтай. Мөн хуралд оролцосон 19 гишүүний 16 нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг аварч үлдэх санал гаргасан бол 3 гишүүн түүнийг дэмжихгүй байгаа болж таарав. М.Зоригт, Ж.Батзандан...? Тэгэхээр АН-ын бүлгийн шийдвэр гишүүдийнхээ олонхийг илэрхийлэхгүй бололтой. “Одоо л шийдэхгүй бол өвчин цаашид даамжирч архагшин аминд халтай болно” гэсэн суртал ухуулга АН-ын гишүүдийн амнаас ам дамжин яригдах болсон гэнэ. “Хэрвээ намайг огцруулбал 1996 давтагдана шүү” гэж сануулах Ерөнхий сайдын үг танхимын талдаа хүрээд “паг” болж байгаа сурагтай. АН-ын гишүүдийн дунд ҮЗХ-гоо яаралтай хуралдуулья гэсэн саналыг олонхи нь дэмжиж байгаа гэнэ. Хэрвээ ҮЗХ хуралдвал энэ нь Н.Алтанхуягт том шалгуур болно гэдгийг эх сурвалж онцолж байна.
Ардчилсан намынхан өрөөлийн намын хүслээр биш өөрсдийн санаачлагаар Н.Алтанхуягт хариуцлага тооцохоор ҮЗХ-г яаралтай хуралдуулахыг шаардах болжээ. Өмнө М.Энхболдын Засгийн газрыг АН хэд хэдэн удаа огцруулах санал гаргаад бараагүй. Харин МАН-ынхан их хурлаа хийж намын даргаа солиод М.Энхболдыг С.Баяраар сольж 2008 онд ялж байсан туршлага бий. Энэ арга АН-г аврах эцсийн хувилбар болсон гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлжээ. “Аяа цаашаа явцгүй болсон, Ая яа яа яая даа түүнийг”...
Хээрийн сургуулилт
“Бантсан хүн, хүн ална” гэгчээр Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нар гэрээндээ нэмэлт тайлбар өгөн дахин тайзнаа хөтлөлцөн гарч ирлээ. Зэрэгцэж зогсох тоолонд нь хордлого өгч бөөлжөөд байгаа хүмүүсийн дургүй нь улам их хүрчээ. Өнгөрөгч хагассайн өдөр байгуулсан гэрээгээ АН-ын дарга Н.Алтанхуяг “2012 онд ҮЗХ шийдсэн. Түүнийг л тодруулсан явдал” гэж тайлбарласан. Харин ҮЗХ, МАХН-тай хамтарч засаг барь гэсэн виза өгсөн болохоос ээлжит сонгуульд эвцэлдэн хээлтэх шийдвэр гаргаагүй. 2016 онд сонгуульд хэрхэн оролцохоо АН-ын ҮЗХ шийднэ. Харин Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын гэрээ ёсоор бол хамтарч орно, хамтардаггүй юмаа гэхэд нэгэндээ шавар хаахгүй шүү, цаашлаад хэн нь ч ялж чадахгүй бол хамтарч Засгаа байгуулна шүү гэж тохирчээ. Товчхондоо Монголын ирэх 10 жилийн улстөрийн амьдралыг зураад өгчихөж. Үүнд эгдүүцсэн АН-ын жихадистууд ариун дайн эхлүүлж, мэдэгдлээр галлаж эхлэв.
Мэдэгдлээр галлуулаад ухаан балартсан уу? яасан Н.Алтанхуяг “Энэ гэрээг ҮЗХ-гоор хэлэлцэнэ” гэж мэдэгдэв. Портнертойгоо хөтлөлцөж зогсоод “албан ёсны эцсийн гэрээ биш” тайлбарлав.
Тэгэхээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга, Монгол төрийн гурван өндөрлөгийг хашсан Н.Энхбаяр нарын гарын үсэг зурж тамга дарж байсан бүхэн эцсийн биш бололтой.
Аливаа байгууллага, хувь хүн хоорондын гэрээ тамга дарж, гарын үсэг зурснаар л “бандан тас” болдог. Тэгдэггүйсэн бол тамга, гарын үсэг гэж байхын хэрэг юусан билээ. Мөн дээрхи гэрээ нь гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ гэсэн заалттай байсан. Тэгэхээр мань хоёр гэрээгээ жинхэнэ биш гээд байна уу? эсвэл өөрсдийгөө жинхэнэ биш гээд байна уу? эсвэл тамгаа жинхэнэ биш гэх гээд байна уу? хийсэн үйлдлээ хээрийн сургуулилт гэж тайлбарлаж байгаа нь тун сонирхолтой. Тамгалсны дараа дахиж ярьдаг жишгээр Н.Алтанхуяг улсаа удирдаж байгаа бол Засгийн тамганд итгэх аргагүй болжээ. Энгийн хүмүүс компаний захирлууд тамга дарж, гарын үсэг зураад, тохиролцлоо гэж гар барьдаг бол эгэлгүй хүмүүс, тамга дарж гарын үсэг зурж, гар барьсаныхаа дараа гэрээгээ нягталдаг ажээ.
Жинхэнэ түгжил хэн бэ?
Өнгөрөгч долоо хоногоос эхэлж АН-ынхан “Түгжил”-ийн эрэлд гарсан тухай нийтлэлч Б.Цэнддоо шог бичжээ. Тэрээр “Өчигдөрхөн л Энхбаяртай тэмцсээр байж арай гэж ялж засгийн эрхэнд намаа гаргаад дотор онгойн унтсан АН-ын гишүүд өглөө нь “Энхбаярын талын хүн” болчихоод сэрэв. Хамгийн шинэ түгжил болсон нам, засгийн удирдагчийн хажууд муу Батзандан бол хуурамч Дамбийжаа, түгжилдэх гэж зүгээр л гурилддаг гар аж” гэж АН-ынханы дунд болоод байгаа үйл явдлыг ёжлов. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Нийслэлийн засаг дарга, Улсын баатар Э.Бат-Үүлд хандаж “найз минь битгий намайг Түгжилдээрэй” гэж хэлээд авсан. Ингэсэн даруйд л Э.Бат-Үүлийг АН-ын Түгжилээр тодруулжээ. Ийнхүү АН-ын дотор М.Зоригт, Ж.Батзандан нарын түгжил дээр нэмэгдэж Э.Бат-Үүлийг түгжилээр нэрлэх аян эрчээ авчээ. Гэтэл гэнэт салхи эргэж ер нь хэн нь хэнийгээ түгжил болгоод байгаа юм бэ? гэсэн асуултыг тавьцгаах болов. Намаа худалдаж байгаа Н.Алтанхуяг түгжил юмуу? Намаа хамгаалж байгаа Э.Бат-Үүл түгжил юмуу? Ингээд АН-ынхан жинхэнэ түгжил хэн бэ? гэсэн асуултын хариуг хайж эхлэв.
Сэтгэгдэл (25)