Мотоцикльтэй аялал хийхээр Монголыг зорьсон Британы жуулчин осолдож
амиа алдсан тухай “Dailymail” өнөөдөр мэдээллээ. Гурван хүүхдийн эцэг,
43 настай Эндрью Греннан нь өнгөрсөн долдугаар сарын долооны өдөр
монголд мотоцикльтэй аялал хийж яваад амиа алджээ. Түүний Yamaha
мотоцикль нүх дайран осолдож дотоод цус алдсаны улмаас амиа алджээ.
Аялалын хөтөч хохирогчийг есөн цагийн дараа эмнэлэгт хүргэсэн байна.
Мотоцикльтэй аялал хийхээр Монголыг зорьсон Британы жуулчин осолдож амиа алдсан тухай “Dailymail” өнөөдөр мэдээллээ. Гурван хүүхдийн эцэг, 43 настай Эндрью Греннан нь өнгөрсөн долдугаар сарын долооны өдөр монголд мотоцикльтэй аялал хийж яваад амиа алджээ. Түүний Yamaha мотоцикль нүх дайран осолдож дотоод цус алдсаны улмаас амиа алджээ. Аялалын хөтөч хохирогчийг есөн цагийн дараа эмнэлэгт хүргэсэн байна.
Хохирогчийн ар гэрийнхэн аялалыг зохион байгуулагчдыг түүний үхэлд буруутай хэмээн үзэж шүүхэд гомдол гаргаад байна. Учир нь Эндрьюг осолдсоноос хойш яаралтай түргэн тусламж аваагүй бөгөөд бүхэл бүтэн есөн цагийн дараа эмнэлэгт хүргэсэн аж.
“Уалсалл” компанид газын инженерээр ажилладаг байсан Эндрью Гранненийг эмнэлэгт хүргэхээс өмнө 59 км-ийг туулж орон нутгийн тосгонд аваачсан гэжээ. Тэгээд дараа нь цагт 6 км-ийн хурдтайгаар говийн замыг туулж Алтай хотын эмнэлэгт хүргэсэн байна. Алтайгаас онгоцоор зөөн хотод авчрах боломжтой байсан боловч хохирогчийн цөс урагдсан байсан учраас орон нутагт хагалгаа хийхээс өөр аргагүй байсан хэмээн аялалын багийн эмч Каролайн Тэйлор ярьжээ. Аялагчид хагалгаа хийхэд дотоод бэртэл их байсан бөгөөд хэвлийн хөндийд 3 л цус хуралдсан байсан бөгөөд тэрээр маргааш өглөө нь амьсгал хураасан байна.
18 хүний бүрэлдэхүүнтэй, 8 долоо хоног аялах мотоцильтой аялалыг алдарт аялагч Ник Сандерсын экспидиц зохион байгуулсан байна. Дэлхийг долоон удаа дугуйгаараа торойн аялсан Ник Сандерс үүнд хариуцлага хүлээх ёстой хэмээн ар гэрийнхэн нь үзэж Бирмингхэм Коронерийн шүүхэд хандаад байна.
1999 оноос хойш аялал зохион байгуулж буй Ник Сандерс “Говь цөлд осолдох нь маш хүнд нөхцөл байсан. Хэн ч юу ч хийж чадахгүй байсан” хэмээн мэдэгджээ.
Хохирогчийн 40 настай эхнэр Клайр түргэн тусламж аваагүйн улмаас нөхөр нь амиа алдсанд аялалын зохион байгуулагчид хариуцлага хүлээх ёстой гэсэн бол хохирогчийн эгч түүнийг шууд эмнэлэгт хүргэхгүй яагаад тосгоноор дайрсан шалтгаан нь тодорхойгүй байна, энэ бол цаг алдсан хэрэг гэжээ.

Д.Идэр
Сэтгэгдэл (8)