Газар дундын тэнгисийн энэхүү далайн залхаг нь нарны гэрлээс энерги авч, амьдардаг байна. Швейцарийн судлаач шарсан өндөг шиг хэлбэртэй энэхүү амьтан далайн чанадад амьдардаг, туйлын ховор зүйл болохыг нээжээ. Залуу далайн залхаг хэдхэн см хэмжээтэй жижиг байдаг ч 35 см болтлоо өсч томордог байна.