УИХ –ын чуулганаар яг одоо 2015 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ –ын гишүүн Л.Эрдэнэчимэг Монголын ард түмэн цамаан байна гэж мэдэгдсэн нь бусад гишүүдийнхээ гайхшралыг төрүүлээд авлаа. Тэрээр эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулж “Ард иргэд хэтэрхий цамаан байсан. Үүнд улс төрчид буруутай. Улс төрчдөөс гадна арилжааны банкууд буруутай. Яагаад гэвэл хэт их зээл өгч, түүгээр нь айл өрхүүд орлогоосоо 30-40 хувиар хэтэрсэн их хэмжээний зээл авдаг байсан. Тэр их зээлээр машин, цахилгаан бараа, гар утас гэх зүйлсийг авч байв. Банкууд иргэдийн цамаан хэрэглээг дэмжсэн зээл олгож байсан. Харин одоо тийм юм байхгүй болчихжээ. Айл өрхүүд санхүүгийн сахилга баттай болсон байна. Энэ бол өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн зөв бодлого юм аа” гэжээ. Түүний үзэж буйгаар бол "хөл залгах" гэж унаа авсан иргэд, айл шиг айл болох гэж телевиз авсан өрхүүд, хүн шиг гар утас авах гэсэн ард иргэд тансаг цамаан хэрэглээтэй ажээ. Харин гишүүний дэмжиж байгаа зөв бодлогын үр дүнд ард иргэд машин, цахилгаан бараа авах мөнгөгүй болж байгаа нь зөв зүйл юм байх аа. Мөн цаашлаад “Бид нар хямралтай, хямралтай гэж хэрэлдсээр байгаад хямралтай, хямралгүйгээр өөрсдөө мэдэхгүй боллоо. Тэгэхээр хямралтай байгаа бол хямралтай байна гээд зарлачихвал яасан юм бэ” гэв. Харин хариуд нь Монголбанкны ерөнхийлөгч "Төсвийн болон төлбөрийн тэнцэлийн хосолмол хямралтай байна" гэж хариулав. Улс орны эдийн засаг хямрсан. Ард иргэдийн орлого тасарсан энэ хямралтай цаг үеийг Л.Эрдэнэчимэг гишүүн мэдэхгүй байгаа бололтой. УИХ -ын чуулганы танхимд ийм л нэг эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй гишүүн сууж байна даа.
Сэтгэгдэл (100)