Өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороон дээр Монголын эрүүл мэндийн салбар хэрхэн дампуурч байгааг харлаа. ЭМЯ-ны бүх удирдлагууд хоорондоо таардаггүй байна. Тэр ч бүү хэл элэгний В, С вирусын эсрэг эм оруулж ирэх гэж сүүлийн нэг жил маргалдаж байгаа гэнэ. Учир нь шинээр бүтээгдэсэн эмийг бүртгэнэ, бүртгэхгүй, үнийг нь нэмнэ гээд баахан маргалдаад асуудлыг шийдэж чадаагүй аж. Эцэстээ маргаан нь гэмт хэргийн шинжтэй болсон учраас ТЕГ, цагдаа, ҮАБЗ хүртэл өндөрөө авч, бие биенийхээ эсрэг матаас үйлдвэрлэцгээжээ. Энэ хооронд нь элэгний өвчлөлөөр олон зуун монгол хүн өөд болж байна. Эррүл мэндийн салбар дампуурч байна. Ингээд өчигдөрийн байнгын хорооны хурал дээр юу болсныг харуулья.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Монголын насанд хүрсэн 400.000 иргэн С, В вирустай. Дөрвөн хүний нэг нь С, В вирустай болсон. 2012 онд С, В вирусаар 1612 хүн нас барсан. 2013 онд элэгний хорт хавдараас болоод 1890 хүн өөд болсон. Одоо С вирусыг эмчлэх эмчилгээ, эм нь гарсан. Хэмэг залуус энэ эмийг оруулж ирэх гээд өнгөрсөн 5 сараас хойш хөөцөлдөж байна ш тэй. Яагаад энэ зөвшөөрлийг нь өгчихөж болдоггүй юм бэ? Монголын хувьд Эболагаас илүү аюул нүүрлэчихээд байна ш тэй. ЭМ-ийн дэд сайд нэг өөр юм ярьдаг. ТНБД нь нэг өөр юм ярьдаг. Удвал сайдаас шалтгаан нь яг юу байгаад байгаан гэдгийг асуумаар байна? Хоног өдөр тутам эм хэрэгтэй байхад хүмүүсийн эрүүл мэндээр тоглож болохгүй. Ард түмэн үүнийг л хүсэж байна. Ер нь шинээр үйлдвэрлэгдээд орж ирж байгаа эмүүдийг шууд бүртгээд авдаг тогтолцоо руу хэзээ шилжих вэ? Н.Удвал сайдаа?" гэж асуусан юм.
Хариуд нь ЭМ-ийн сайд Н.Удвал "Тэгэхээр бид тооцоо хийсэн. Жилд 15.000 иргэнд энэ эмийг олгоно гэхээр төсвөөс, даатгалаас жилд 160 тэрбум төгрөгийг гаргахаар юм билээ. Сайн судлаад тооцоогоо хийж байгаа. Энэ хооронд олон юм болсон. Тэр газар нь 900 ам.доллараар оруулна гэснийг манай дэд сайд 1800 ам.доллараар оруулна гэсэн. Тэгээд Оном сангийнхан дэд сайд хоёр чинь хоорондоо муудалцаад цагдаа, шүүхэд очсон. Энэ чинь аягүй хүнд байгаа ш тэй. Манай яаман дээр С вирустай хүнийг бүртгэнэ гээд дэд сайд чинь хувийн эмнэлэг шиг юм болж байна. Өөрийнхөө өрөөнд бүртгээд. Ингээд манай яам төр нь ч мэдэгдэхгүй, юу нь ч мэдэгдэхгүй юм боллоо. Энийг чинь ямар яриад явалтай нь биш. Нийгмийн бодлогын байнгын хороон дээр үнэн зөв мэдээлэл өгөх ёстой. Энэ талаар маш том танилцуулгыг ҮАБЗ-д хүргүүлсэн. Тагнуулын Ерөнхий газарт бас хүргүүлсэн. Үнэн зөв мэдээллийг өгөхгүй бол нийгэмд маш том сенсааци тарьж байна. Тэр болгонд хэрэлдээд явалтай нь биш болохгүй байна. Тийм учраас ийм хүндрэлтэй асуудал болоод тэр хоёр хүн нь цагдаа дээр явж байгаа байх" гэж гишүүдийн өмнө хариулав. УИХ-ын гишүүд шуугилдаад явчихав. Юу болоод байна аа? Эрүүл мэндийн салбар бүр ийм дээрээ тулчихсан юм уу? Эрүүл мэндийн салбарын удирдлага ингээд таарахаа байчихсан юм уу? Та нарыг ингэж хэрүүл хийж цагдаа, тагнуул гэж явж байхад цаана чинь зуу зуугаараа монголчууд өөд болж байна. Үүний төлөө хариуцлага хүлээ гэж шахах гишүүд олон гарав.
Ийнхүү ЭМ-ийн яамны удирдлагууд 900 ам.доллараар оруулж ирнэ гэсэн хувийнхны эмийг 1800 ам.доллар болго гэж шахсаныг сайд нь илчлээд өглөө. Ард түмнийхээ эрүүл мэндийг ингэж хамгаалдаг уу? гэсэн асуултад харин тэд юу гэж хариулах нь сонин байна. Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар С, В вирустай хүмүүсийн биеийн онцлог, уух хугацаанаас шалтгаалаад маргаан тариад байгаа эмийн үнэ өөр байдаг бололтой. Эрүүл мэндийнхэн ганц эм оруулж ирэх гэж ингэж бүтэн жил хэрэлдээд эцэстээ тагнуул, цагдаа, үндэсний аюулгүй байдалд хандлаа.

Сэтгэгдэл (48)