Лондонгийн давхар автобуснаас өндөр биетэй, хурц сарвуу бүхий 2.4 метрийн урт гартай, тэмээний бөх шиг аварга нуруутай, тэмээн хяруул шиг харагддаг аварга динозаврыг Монголын үлэг гүрвэлийн олдворуудад үндэслэн загварчилсан тухай барууны хэвлэлүүд шуугиж байна.
Динозаврыг Дэйночейрус мирификусонь гэдэг бөгөөд олон зуун жилийн турш ямархуу харагддагийг нь эрдэмтэн загварчилж чадахгүй байсан юм. Энэхүү домог мэт амьтны араг яс монголоос хоёр удаа олдсоныг нийлүүлснээр бараг бүтэн болжээ. Мөн үлэг гүрвэлийн гэдсэнд загаснууд байсныг археологичид онцолж байсан юм.
50 жилийн турш буюу 1965 оноос хойш Дэйночейрус мирификусонийг зөвхөн аварга том хоёр гартай гэхээс өөр зүйл төсөөлөхгүй явсаар иржээ. Эрдэмтэд тухайн үеэс Дэйночейрус мирификусонь гэж нэрлэгддэг динозаврыг аварга том гартай гэдгийг мэдсэнээс хойш сонирхон судлах болсон байна. Харин одоо монголоос олдсон яснуудыг нь нэгтгэж, алдагдсан хэсгийг нь олсноор 3D загварыг нь амжилттай гаргаж чаджээ.
Солонгосын Гео шинжлэх ухааны институт, Монголын шинжлэх ухааны академийн эрдэмтдийн хамтран ажиллаж загварчилсан Дэйночейрус мирификусонь нь орчин үеийн тэмээн хяруултай төстэй харагддаг орнитомимосаурсын хамгийн том гишүүн байсныг онцлож байгаа юм.
Дэйночейрус мирификусонийн 3D загварчлалын тооцооллоор энэ амьтан 11 метрийн урт, 4.9 метрийн өндөр, 7 тонн жинтэй болохыг тогтоожээ.
2006, 2009 онд олдсон олдворууд нь Дэйночейрус мирификусонь 70 сая жилийн өмнө амьдарч байсныг нотолж байна. Үлэг гүрвэлийн ясыг 2006 онд Алтан өтөл, 2009 онд Бугын цав гэдэг газруудаас олборлож байжээ.
Дэйночейрус мирификусонь тэмээн хяруулаас ялгаатай зүйл нь урт хоншоор, бөхтэй нуруу юм. Мөн ТиеРексийн адил аварга эрүүтэй гэлээ.
Энэ гайхамшигтай нээлтийн тухай өчигдөр шинжлэх ухааны “Nature” сэтгүүл хүртэл нийтэлсэн байсан юм.

Д.Идэр
Монголын олворууд.
Үлэг гүрвэлийн гэдсэнд жижиг хэмжээтэй чулуунууд байв.
Бас гэдсэнд нь том загасны яснууд байв.
1965 онд дөнгөж хоёр том гартай гэсэн төсөөллий бий болгосон олдвор Солонгосын хүрээлэнд бий.
Дэйночейрус мирификусонийн 3D загварчлалыг энд дарж үзнэ үү.