УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нэг зүйлд гаршаад буй. Тэр нь мань эрхэм томилогдож очсон газар бүртээ өөрийн гэсэн баг бүрдүүлэх ажлыг тун гарамгай зохион байгуулж, богино хугацаанд С.Эрдэнийн гэсэн тодотголтой вант улсыг бий болгож чаддаг агуу авьяастан юм. Түүний энэ овсгоо, самбаа, авьяасыг чуулганы танхимд “чи би”-гээс хэтрэхгүй хэрэлдэж суудаг ангийнх нь нөхөд хүртэл алмайран гайхаж, шагшин ярьцгаадаг. Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр өөрийгөө тойрон хүрээлэгчид болон хамаатан садан, ахан дүүсээсээ бүрдсэн багийг бөөн бөөнөөр нь гадаадад зугаалуулсан гэх “ялд” унасан. Энэ тухай цахим хуудсаар дүүрэн шуугиж, С.Эрдэнийн хамаатан садан, найз нөхөд хэний мөнгөөр зугаалсныг АТГ-ынхан шалгах ёстой хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байна билээ. Мөн энэ асуудлаар С.Эрдэнийн ангийн андууд нь хэлэлцүүлэг өрнүүлж “С.Эрдэнэ болих хэрэгтэй шүү дээ. Ямар шуналтай юм” хэмээх нь ч дуулдсан. Ер нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ суусан газрынхаа шороог эрдэнэ болгохдоо хэнийг ч дагуулахгүй. Үүнд нь мэдээж түүний ивээлдээ авсан багийнхан их нэмэр болдог гэх. Тухайлбал, тэрбээр 1996-2000 онд Баянгол дүүргийн Засаг даргын албыг хашиж байв. Энэ хугацаанд тэрбээр тус дүүрэгт томоос том эдлэн газартай болсон төдийгүй түүн дээрээ “Тамир”-аар овоглосон өөрийн эзэмшлийн дунд сургууль, зочид буудал, зоогийн газрыг хүртэл байгуулж чадсан юмдаг. Мэдээж энэ том газрыг, тэр том бүтээн байгуулалтыг барихад С.Эрдэнийн хүч нөлөө, эрх мэдэл ганцаараа хүрнэ гэдэг юу л бол.
Мөн тэрбээр 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын даргын албыг хашиж байв. Энэ суудалд залрах хугацаандаа тэрбээр өөртөө ашигтай, хөрөнгө бэлжих наймаа олныг хийсэн гэх бөгөөд энэ нь ч 2006 онд УИХ-аас тавьсан хүсэлтийн дагуу Нийгмийн даатгалын сангийн бүрдүүлэлт зарцуулалт, Нийгмийн даатгалын сангийн төсвийн хөрөнгийн зарцуулалтад аудитынхны хийсэн тайлангаас харагддаг юм. Тухайлбал, С.Эрдэнэ Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арижааны банкуудад байршуулж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь ил болж байжээ. Тодруулбал, УНДЕГ-ын 2005 оны арванхоёрдугаар сарын байдлаар “Зоос”, ХААН, Монгол шуудан тэргүүтэй хэд хэдэн банкинд 5.2 тэрбум төгрөгийг мөнгөн хадгаламж болгон байршуулсан нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан “Сангийн хөрөнгийг зориулалтын бус чиглэлээр байршуулах, ашиглахыг хориглоно”, Нийгмийн даатгалын сан, Нийгмийн даатгалын байгууллагын төлбөр тооцоог гүйцэтгэх журамд заасан “Нийгмийн даатгалын байгууллага нь СЭЗ-ийн сайдын тусгай зөвшөөрөлгүйгээр төрийн сангаас гадуур банк болон санхүүгийн байгууллагад данс нээхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөнийг аудитынхан тогтоож байж.
Үүнээс гадна Нийгмийн даатгалын шимтгэл хэрхэн төлөгдөж байгаа талаархи нэгдсэн мэдээлэл байхгүй, Нийгмийн даатгалын сангийн бусад орлогод сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд байршуулснаас олсон хүүгийн орлого голлох хувийг эзэлж байгаа. Төрийн сангийн газар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 2005 онд хүүгийн орлого олох боломж 789.9 сая төгрөгөөр алдсан гээд тоочоод барахааргүй юм. Түүнчлэн энэ эрхмийн төрд халгаатай, өөрт ашигтай ажилладаг болохыг баталсан бас нэг баримтыг аудитынхан дэлгэж байсан нь Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт бараа, обьектыг өндөр үнээр үнэлж авснаас Нийгмийн даатгалын санд их хэмжээний хохирол учирж байсныг нотлох бичиг. Энэ баримтыг сийрүүлбэл, 1997-2001 онд Нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд хурааж авсан 1421.7 сая төгрөгөөр үнэлэгдэх 13 обьект болон бараа бүтээгдэхүүнийг тэрбээр УНДЕГ-ын дарга болсныхоо дараахан буюу 2005 онд эрх бүхий байгууллагууд болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр 858.7 болгон анхны үнэлгээнээс 51.9 хувиар бууруулж байжээ. Үүнээс болж Нийгмийн даатгалын санд 683.6 сая төгрөгийн алдагдал хүлээсэн бөгөөд дээр обьектуудад ямар ямар бүтээн байгуулалт багтаж байсан, тэдгээрийн хувь заяа хэрхэн эргэснийг сонирхвол яах аргагүй анхаарал татах юм. Иймээс өрөнд хураагдсан 13 обьектыг үнэгүйдүүлсэн нь хэнд ашигтай байсан бэ, С.Эрдэнэ сайд аа гэж асуумаар байгаа юм.
Тэгвэл С.Эрдэнэ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэсэн өөрт ашигтай, үр өгөөжтэй үнээнээсээ одоо ч салаагүй. Учир юу гэвэл тэрбээр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд гэсэн нүсэр ажлынхаа хажуугаар Нийгмийн хамгааллын үндэсний зөвлөлийн даргын албыг давхар хашдаг аж. Тус зөвлөлд С.Эрдэнээс гадна, Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Дулмаа, Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Отгонбаяр, Монгол ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар, Монголын албан бус эдийн засгийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Үүрийнтуяа, “Кассандра Монголиа” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Батбаяр нар багтдаг ажээ. Харин олон нийтийн зүгээс дээрх гишүүдийн заримыг шүүмжилж, хууль зөрчин томилогдсон хэмээж байна. Тодруулбал, МАОЭНХ-ны захирал Х.Ганбаатар нэг бус удаа “Өнөөгийн мөрдөж байгаа хуулиар Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд ажил олгогчдын төлөөллийг МАОЭНХ санал болгож УИХ-д өргөн барих ёстой. Урьд өмнө ч ингэж явж ирсэн. Бид долоон хүнийг санал болгосон. Гэтэл бидний санал болгосноос нэг ч хүнийг оруулаагүй атал “Кассандра Монголиа” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Батбаяр, Монголын албан бус эдийн засгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Үүрийнтуяа нарыг болгосон. Гэтэл эдгээр хүмүүс нь даатгал төлөгч ажил олгогчдыг төлөөлж ажиллах боломжгүй хүмүүс” хэмээж бухимдаж байж. Түүний ийн бухимдсан шалтгааныг сүүлд тодруулахад “Кассандра Монголиа” ХХК нь 2012 оны зургадугаар сард нийгмийн даатгалд дансаа нээлгэж, найман хүнээр даатгалын шимтгэл төлдөг бол С.Эрдэнийн ойрын хүн гэдэг Д.Үүрийнтуяагийн толгойлдог гэх Албан бус эдийн засгийн холбооны гишүүд нь нийгмийн даатгалд нэг ч төгрөг төлдөггүй болж таарсан юм. Хэрэв уншигчид санаж буй бол Д.Үүрийнтуяа нь өдгөө Ашигт малтмалын газрын дэд даргын албыг хашдаг бөгөөд өмнө нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын албаны даргаар ажиллаж байхдаа С.Эрдэнэтэй хамт гэмт хэрэгт холбогдон шалгуулж байсан юм. Түүний хувьд 2004-2008 онд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн, 2009-2012 онд УИХ-ын гишүүн С.Эрдэнийн бие төлөөлөгч, туслах, 2008-2012 онд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж 2012 оны УИХ-д Ардчилсан намаас нэр дэвшсэн юм билээ. Харин С.Эрдэнийн зүтгүүлсэн “Кассандра Монголиа” ХХК-ийн захирал Ж.Батбаяр нь гоо сайхны үйлчилгээ, гэр ахуйн зөөлөн эдлэлийн худалдаа эрхэлдэг бөгөөд найман хүний нийгмийн даатгал төлдөг компани ажээ. Энэ бол УИХ-ын гишүүн С.Эрдэнийн УИХ-ын гишүүн, сайдын суудалд суусныхаа дараа төрд шахсан шахааны нэг хэсэг нь бөгөөд түүний талаархи өөр олон баримтыг цувралаар хүргэх болно.

Сэтгэгдэл (9)