Бүдүүлэг, мунхаг жолоочийн ээлжит балмад үйлдлийг жигшин буруушах хөдөлгөөн цахим ертөнцөд хүчээ авч олон мянган хүн энэхүү зургийг "шээрлэж" байна. Орцны хаалгыг хүн багтах зайгүй болтол нь шахаад машины байршуулсан энэ жолоочид Замын цагдаагийн газар ямар арга хэмжээ авах вэ? гэсэн асуултыг твитерчид тавьж байна. Өөрөө л болж байвал, бусад нь хамаагүй гэсэн шиг өчүүхэн бэртэгхэн хувиа хичээсэн үзлээсээ салж, өөрийгөө хүндэтгэж байгаа бол бусдыг хүндэтгэх хэрэгтэйг сануулж, бүдүүлэг жолоочийн үйлдлийг буруушаасан цахим ертөнцийн давалгааг дэмжье.
Сэтгэгдэл (40)