БНХАУ –ын нэгэн томоохон хэвлэлд “Монгол улс Хятадтай өөрсдөө нэгдэх гээд сөгдөн гуйж байна” гэсэн гарчигтай нийтлэл гарсан байна. Уг нийтлэлд “Монголчууд бүгдээрээ Хятадад дуртай, манай оронтой нэгдэхийг хүсч байгаа. Бидэнтэй Монгол, Тайвань хоёр улсын аль нь түрүүлж нэгдэх вэ” гэх утга бүхий зүйлийг өгүүлжээ. Энэ мэтээр БНХАУ –ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд монголчуудыг өөрсдийн нэг хэсэг, өөрийн харъяат орон гэх ойлголтыг иргэддээ байнга түгээдэг юм байна. Ер нь манай орныг дэлхийн эдийн засгийн газрын зурагт Хятадын Монгол гэж оруулсан зэргээс үзэхэд урд хөршийнхөн маань биднийг өөрсдийн харьяаны улс гэж дэлхий нийтээр харагдуулж, ойлголуулахаар оролдож байна. Бидний зарим нэг өв соёлыг хүртэл ЮНЕСКО –д өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн, бүртгүүлэх гээд хөөцөлдөөд явж буй энэ дотор газрын бодлогыг сөрөх төрийн бодлого манай улсад даанч алга бололтой.
Сэтгэгдэл (8)