Лас Вегасын хоёр бизнес эрхлэгчид баруун африкт 4500 гаруй хүний амийг авсан Эбола вируст өвчин асар их ашиг авчирчээ. Крис Хүүд, Жон Шультц нар 2008 оноос ebola.com домэйн нэрийг 13500 ам.долларын өртгөөр бий болгон эзэмшиж эхэлжээ. Харин саяхан энэхүү эрхээ “Weed Growth Fund” нэртэй байгууллагад худалдсан байна.
Крис Хүүд, Жон Шультц нар домэйн нэрээ худалдсаны хариуд 50 мянга ам.доллар бэлнээр авснаас гадна “Cannabis Sativa” компанийн 19192 ширхэг хувьцааг эзэмших эрхтэй болжээ. “Cannabis Sativa” нь Шинэ Мексик муж улсын захирагч асан Гари Жонсоны компани бөгөөд хууль ёсны дагуу тамхины худалдаа эрхэлдэг аж. Тус компанийн хувьцаа хөрөнгийн бирж дээр 8.55 ам.доллараар үнэлэгдэж байна. Энэ нь Крис Хүүд, Жон Шультц нар нийтдээ 164091 ам.долларын үнэ бүхий хувьцаа эзэмшиж байна гэсэн үг юм.
Хүүдийн мэдээлснээр эдгээр залуус 5000 гаруй домэйн нэр эзэмшдэг аж. Эдгээрийн дотор birdflu.com гэдэг нэр хүртэл байна. Бизнес эрхлэгчид “Хүмүүс биднийг ямар ажил хийдгийг ойлгодоггүй. Бид энэ өвчнийг гараасай гэсэндээ ийм нэр урьдчилан аваагүй юм шүү” гэжээ. Мөн “Ebola.com олны анхаарлыг их татах байх. Гэхдээ энэ бол хамгийн их ашиг авчирсан худалдаа биш. Бид LasVegasRealEstate.com болон PaydayLoans.com нэрээ хамгийн өндөр үнээр худалдаж байсан” гэжээ.
Харин домэйн нэрийг худалдан авсан “Weed Growth Fund”-ийн гүйцэтгэх захирал Эрик Миллер “ebola.com хэдхэн долоо хоногийн дараа нээгдэнэ. Энд өвчнөөс урьдчилан сэргийлэхээс эхлээд холбоотой бүхий л мэдээлэл орно” гэж мэдэгдлээ.

Д.Идэр
Сэтгэгдэл (1)