Яг одоо “Мобиком” корпорациас УИХ -ын гишүүдийн утсанд мессэж ирүүлсэн мэдээллийн талаар мэдээлэл хийж байна. Энэ тухай өнөөдрийн УИХ -ын чуулгын нэгдсэн хуралдаан дээр олон гишүүн гомдол мэдүүлсэн. А.Бакей гишүүний утасны дугаарын өмнөөс сонгогчдод нь учир битүүлэг мессэж тараасан бол УИХ-ын дарга З.Энхболдын утсанд ч өөрийнх нь дугаараас мессэж иржээ. Д.Ганхуяг гишүүний утсанд өчигдөр орой гэхэд л 1000 гаруй мессэж ирсэн гэнэ. УИХ -ын гишүүдийн дугаарт “Bank of China”, газрын асуудал бүхий гурван асуулгыг иргэд асуусан мэт мессэж иржээ. Тиймээс Мобиком үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалж чадахгүй байна гэж шүүмжлүүлээд байгаа. Мобиком корпарациас хийсэн мэдэгдлийн талаар бид эргэж мэдээлэх болно.
Сэтгэгдэл (1)