Нэр бүхий УИХ -ын гишүүдийн утасанд өөрийнх нь дугаараас мессеж ирсэн талаар өнөөдрийн чуулган дээр яригдсан. Тэгвэл гишүүдэд ирээд буй мессежний асуудлаар “Мобиком” группийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй, дэд захирал М.Энхсайхан нар хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийлээ.
Яг одоогоор бусдын утасны дугаарыг ашиглаж мессеж явуулсан энэ тохиолдлын цаана хоёр улсын оператор ашигласныг тогтоогоод байгаа аж. Өөрөөр хэлбэл, Румын, Мальта гэсэн хоёр улсын үүрэн холбооны оператороос Монголын хэрэглэгдийн дугаарыг ашиглаж мессеж явуулсан байна. Ингэхдээ нийт 20 хэрэглэгчийн дугаарыг ашигласан байна. Харин энэ 20 хэрэглэгчээс хэчнээн хүнд мессеж явуулсан нь хараахан тогтоогдоогүй байгаа аж. Хүмүүсийн ойлгож байгаа шиг ”Мобиком” хакердуулсан, мэдээлэл алдагдсан зүйл болоогүй. Уг мессежийг хязгаарлах талаар шуурхай арга хэмжээг авч байгаа гэнэ.

Сэтгэгдэл (1)