УИХ –ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ –ын гишүүн О.Баасанхүү УИХ –д танилцуулсан юм. Ингээд санал хураахад гишүүдийн 83,3 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, Хууль зүйн байнгын хороонд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүргийг өглөө.