Хятадын дэглэм үйлчилж буй Хонконгт сонгуулийн ардчиллыг уриалсан оюутан залуус тэмцэж байгаа билээ. НҮБ-аас Хонконгийн иргэдийн улс төрийн эрхийг бүрэн хангахыг Хятадын талд сануулсан ч үгүйсгэжээ. НҮБ-ын Хүний эрхийн хороо Их Британийн колонид байсан Хонконг хэмээх Хятадын засаг захиргааны онцгүй бүс нутгийг бүрэн утгаар нь автономит болгож, сонгуульд оролцох эрхийг нь хүндэтгэхгүй байна хэмээн буруушаалаа.
Олон улсын иргэний амлалтын гэрээ, Улс төрийн эрхтэй холбоотой 18 шинжээчийн баг Хонконгийн асуудлыг хянаж үзээд Бээжингийн удирдагчдын сонгуульд нэр дэвшигчдийг Коммунист намаас шууд нэр дэвшүүлэх төлөвлөгөө нь амлалтаа зөрчиж буйг сануулав.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1998 онд Хятадын талтай хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг. Энэхүү баримт бичгээр Хонконгийн иргэдийн тогтмол сонгууль явуулах эрхийг нь баталгаажуулсан ажээ.
Үүнтэй холбогдуулан Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хуа Чунинг “Амлалтын гэрээ Хонконгт мөрдөгдөнө. Гэхдээ энэ олон улсын гэрээ Хятадад ямар ч хүч нөлөө үзүүлэхгүй. Тэгэхээр Хонконгийн сонгуультай холбоотой шийдвэр нь өөрчилж болохгүй хуулийн статустайгаар хэрэгжинэ” гэж мэдэгдлээ.
Эндээс үзвэл Хонконг дахь улс төрийн шинэчлэл хөдөлгөөн үр дүнгээ өгөх эсэх нь эргэлзээтэй болж байна. Хонконгийн удирдагчид болон оюутнуудын төлөөлөл шийдэлд хүрч чадахгүй мухардалд орлоо. Энэ тэмцэл эхэлснээс хойш Хятадын дотод асуудалд оролцох шаардлагагүй гэж олон улсад анхааруулсаар байгаа билээ. Харин оюутнууд тэмцлийн цар хүрээгээ улам тэлж, үйлдвэрчний эвлэл, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийг хамруулсан байна.

Сэтгэгдэл (8)