Улаанбаатар хотын төвлөрсөн шугам, бие даасан ус хангамжаар түгээж буй усны хэрэглээ 160-180 мянгаас 300.000 шоо метр болсон байна. Гэтэл Улаанбаатар хотын усны нөөцийг анх 1986 онд тогтоохдоо хоногт 330.000 шоо метр ус байхаар тооцжээ. Үүнээс үзвэл, Улаанбаатар хотынхны усны хэрэглээ дээд хэмжээндээ хүрсэн байна.
100 мянган айлын орон сууц барилаа гэж тооцоход хоногт хэрэглэх усны нөөцийн хэмжээг барилгын норм ба дүрмээр нь аваад үзэхээр нэг хүний норм хоногт 240 л ус зарцуулна. Гэтэл 100.000 айлын орон сууцанд ойролцоогоор 400.000 гаруй хүн амьдарч байна. Эдгээр хүмүүсийг усаар хангахын тулд 96.000 шоо метр усны нөөц хэрэг болно. Харин одоо байгаа усны нөөц нь энэ хэрэгцээг хангаж чадахгүй юм. Энэ хомсдол одоо баригдаж байгаа орон сууц ашиглалтад орохоор үүснэ гэж мэргэжилтнүүд сануулав.
Сэтгэгдэл (2)