Монголд 31 төрлийн өвчнийг дотооддоо оношилж, эмчилж чадахгүй байна гэсэн жагсаалтыг ЭМЯ-аас гаргасан байна. Үүн дээр зургаан өвчнийг нэмж оруулахаар ярьж байгаа ажээ. Хүнд өвчтэй хүмүүсийн гадаад дахь эмчилгээний зардалд жил бүр 500 орчим сая төгрөгийг улсыг төсвөөс зарцуулдаг. Тиймээс энэ мөнгийг “харь” эмчилгээг Монголд нутагшуулах, эмч нарыг сургах, дэд бүтцийг нь хөгжүүлэх тоног төхөөрөмж оруулж ирэхэд зарцуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ зорилго хэрэгжвэл ойрын гурван жилд эдгээр өвчний гуравны нэгийг нь Монголдоо эмчлэх боломжтой юм.
Сэтгэгдэл (10)