Аргын тооллын 10 сарын 26, Адъяа гараг. Билгийн тооллын 3, Онгоц одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхарласан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.