Монголын их, дээд сургууль, коллежуудын лиг нэртэйгээр 15 удаагаа зохион байгуулагдах гэж буй “Оюутны лиг” Монголын их, дээд сургуулиудын Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн МУГД Ц.Цэвэрбалын удирдлага дор 15 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. “Оюутны лиг”-ийн тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 29-нд 13:00 цагаас Спортын төв ордонд болно. Харин лигийн тэмцээн ирэх сарын 8-ны өдөр эхлэх бөгөөд 12 баг оролцох гэж байна.
Тэгвэл 15 удаагийн “Оюутны лиг”-ийн албан ёсны логогоор ОУХМ Т.Санчирын зургийг сонгожээ. Тодруулбал, Солонгосын Инчён хотод болсон Азийн спортын 17 дугаар наадмын хүрээнд болсон Сагсан бөмбөгийн тэмцээний үеэр зурагчин Э.Магнайбаярын Т.Санчирын бөмбөг залаад гүйж байгаа зургийг лого болгон ашиглаж байгаа юм байна.