Европын холбооны 28 оронд явуулсан судалгаагаар 62 сая буюу нийт эмэгтэйчүүдийн гуравны нэг нь хүчирхийлэлд өртдөг гэсэн дүн гарчээ. Судалгаанд оролцогч эмэгтэйчүүд бие махбодын хямралд орж, бэлгийн дарамтанд орж байсан тухайгаа дурдсан аж.
10 эмэгтэй тутмын нэг нь бэлгийн дарамтанд орж, 20 эмэгтэй тутмын нэг нь хүчиндүүлж байсан хэмээн хариулжээ. Ялангуяа залуу бүсгүйчүүд хүчирхийлэлд их өртдөг байна.
Улс орноор нь авч үзвэл хүний эрхийг хамгийн их дээдэлдэг Дани улсын эмэгтэйчүүдийн 52 хувь нь хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулсан нь хачирхалтай. Мөн Финланд эмэгтэйчүүдийн 47 хувь, Шведийн 46 хувь нь хүчирхийлэлд өртөж байсан бол Австри, Польш улсад энэ үзүүлэлт хамгийн бага гарчээ.