Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэнгэлдэх байгууламжийн зургаан ажилчин энэ сарын 27-ны өдөр хордож эмнэлэгт хүргэгджээ. Тэдний хоёрынх нь бие муу байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тэд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Одоогоор хордлогын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй байгаа гэнэ.
Тухайн өдөр ажиллаж байсан бүх хүмүүс ажлын хувцаснаас өөр зүйлгүй байсан байна. Тэд лагийн худаг цэвэрлэхээр ажиллаж байжээ. Эх сурвалжуудын хэлж буйгаар Ус сувгийн удирдах газарт төрөлжсөн хорт хий ялгарч байгаа нөхцөлд өмсөх зориулалтын баг байдаггүй байна. Тиймээс энд хөдөлмөр аюулгүй байдал алдагдаж ажилчид хорт хийнд цохиулсан байж болзошгүй байгаа юм.
Энэ талаар дэлгэрэнгүйг хүргэнэ.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)