Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх батлан даалтад гараад байгаа билээ. Түүнийг энэ оны долдугаар сарын 29 өдөр гурван хүний хамт цагдан хорьсон. Цагдан хорьсных нь дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хоёр эргэж очин дуулиан дэгдээж байсан юм. Л.Гансүхийг "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улсад 3.6 тэрбум төгрөгийг хохирол учруулсан гэх хэргээр шалгаж эхэлсэн юм.
Юутай ч тэрбээр батлан даалтад гарах үедээ сэтгүүлчдэд "Миний бие маш муу байна. Яаралтай хэвтэж эмчлүүлэхийг хүсч байна. Чухам ямар эмнэлэгт хэвтэхээ мэдэхгүй байна" гэх тайлбарыг өгчээ.
Юутай ч тэрбээр батлан даалтад гарах үедээ сэтгүүлчдэд "Миний бие маш муу байна. Яаралтай хэвтэж эмчлүүлэхийг хүсч байна. Чухам ямар эмнэлэгт хэвтэхээ мэдэхгүй байна" гэх тайлбарыг өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (14)