Элэгний С вирусын эсрэг Sovaldi гэх шинэ эмнээс болж эрүүл мэндийн салбарын дарга нар хоорондоо сайн , муу гэж талцаад байгаа. Тэгвэл уг эмийг ЭМЯ –ны Хүний эмийн зөвлөлөөс бүртгэж авах боломжтой тухайгаа мэдэгджээ. АНУ –ын уг эмийг Монголын улсад худалдаалах зорилгоор бүртгүүлэх хүсэлтийг өнгөрсөн долдугаар сард ЭМЯ –д ирүүлсэн байна. Уг хүсэлтийг яамны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн 2014 оны наймдугаар сарын 5 –ны өдрийн хурлаар хэлэлцсэн бөгөөд бүртгэлийн журмын зарим заалтыг хангаагүй учраас бүртгэлийг түр хугацаагаар хойшлуулаад байгаа гэнэ. Хэрэв дээрх алдаагаа засаад ирвэл бүртгэж авах боломжтой гэж ЭМЯ –ны Хүний эмний зөвлөлөөс мэдэгджээ.