АН-ын бүлэг үдээс өмнө хуралдсан. Уг хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож АН-ын даргын ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн байна. Энэ зуур АН-ын дараагийн дарга хэн бэ гэсэн асуудал яригдаж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хэд, хэдэн хүний нэр яригдаж байгаа аж. Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд болон Эрдэнэс-Оюутолгой ХК-ний ТУЗ-ийн дарга Д.Ганболд, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав нарын нэр яригдсан байна. Үүнээс УИХ-ын дарга З.Энхболдыг АН-ын даргаар сонгох магадлал хамгийн өндөр байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Уг асуудлыг АН-ын бүлгийн үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн ярилцана. Харин эцсийн шийдвэрийг маргааш орой хуралдах АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар хэлэлцэж гаргах аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (37)