Нилээд хэд хоногийн өмнө манай сайт УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөх гэж байгаа тухай мэдээллийг дамжуулсан. Уг мэдээлэл батлагдаж эхэллээ. Учир нь сүүлийн хэд хоногт АН-ын аймгуудын намын хорооноос нэгэн албан тоот хөврөх болжээ. Уг албан тоотыг системтэйгээр цахим ертөнцөд байршуулж байна. Энэ бол УИХ-ын гишүүн Ж.Батзандаг хөөх тухай юм. Өөрөөр хэлбэл аймгуудын АН-ын удирдлагууд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөх ёстой. Намын эв нэгдэлийг хангаж ажиллаагүй, Сөрөг хүчин болох МАН-тай нэгдэж Ерөнхий сайдыг огцоруулах асуудлаар гарын үсэг зурсан гэх мэт агуулгатай шүүмжлэлийн үгсийг дайжээ.
Сонирхолтой нь аймгуудын АН-ынхан сайн дураараа ийм бичиг илгээгээгүй бололтой. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол АН-ын зарим удирдлага орон нутаг руугаа холбогдож Ж.Батзанданг шүүмжилсэн албан тоот илгээхийг үүрэгдсэн сурагтай. Ингээд төвөөсөө үүрэг даалгавар авсан хурган дарга нар хөөрхий Ж.Батзандаг хөө гэсэн шүүмжлэлийн үгсийг хайр найргүй бичиж илгээжээ. Тэдгээр бичгүүд цуварч байна. Ингээд АН Ж.Батзандан гэдэг албан дайсантай болов.
Үнэндээ бол АН-ын энэхүү шийдэл дэндүү шударга бус юм л даа. Ж.Батзандан бол МАН-ынхантай нийлж гарын үсэг зурсан. Гэтэл Ж.Батзандангаас илүүгээр дүрд хувирч Н.Алтанхуягийг огцрохыг өдөр шөнөгүй шаардаж байгаа олон гишүүд бий. Олуулаа нийлж Ерөнхий сайдаа огцруулахаар гарын үсэг зураад 15 орчимд хүргэсэн гэж хэвлэлүүд мэдээлсэн. Тэр нөхдүүдэд яагаад хариуцлага тооцохгүй гээд байгаан. Яагаад ганцхан Ж.Батзанданг сугалж муулах болов? УИХ-ын даргад албан бичигээ өгөөгүй л болохоос биш адилхан л гарын үсгээ зурчихсан байгаа. Зарим нь бүр "Заналтай нь аргагүй гарын үсэг зурсан" гэж мэдэгдсэн шүү дээ. Тэр хүмүүсийг ярихгүй Ж.Батзанданг сугалж нийлж бөөрлөх нь муухай харагдаж байна. Ганц хүн рүү бүгдээрээ өлсөглөн цөөвөр шиг хомроглон дайрах нийгэмд муухай харагдаж эхэллээ. Мөн Ж.Батзанданг дэмжсэн Э.Бат-Үүл, М.Зоригт гэх мэт олон гишүүн байна. Тэднийг ч гэсэн дэмжсэнийх нь төлөө багагүй мууллаа. Э.Бат-Үүлийг нийслэлийн АН-ын даргаас нь огцоруулахаар гарын үсэг зуруулж эхэлсэн. Одоо хичнээн хүн гарын үсэг зурчихаад байгаан бүү мэд.
Хамгийн ардчилсан гэж ярьдаг ардчилсан нам өөр үзэл бодолтой гишүүдээ хавчин гадуурхах нь ардчилсан бус болж байна. АН-ын олон гишүүн одоогийн зарим удирдлагаа шүүмжилж байгаа. Бүр огцрохыг шаардаж эхэлсэн. Тэр бүхнийг системтэйгээр муулаад байвал АН жинхэнээрээ задралд хүрнэ л дээ. Харин намынхаа гишүүдээр өдөр, шөнөгүй балбуулж байгаа хөөрхий Ж.Батзандан асуудалд буурьтай, тэвчээртэй хандах болов. Гэхдээ тэрээр "гарын үсэг зурсандаа хэзээ ч харамсахгүй. Хамгийн зөв шийдэл байсан гэдгийг АН-ын маань гишүүд хэзээ нэгэн цагт ойлгох болно. Намайг захиалгаар балбаж байгаа дарга нарыг үнэнийг ойлгох хүртэл зүтгэж ажиллана. Би заавал Алтанхуягт хайртай байх албагүй. Харин ардчилалдаа л хайртай байх ёстой" гэж найз нөхөддөө ярьж яваа сураг гарлаа.

Сэтгэгдэл (27)