Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатарт холбогдох хэргийг шүүх хаалттай хэлэлцсэн. Түүнийг төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг далайлган сүрдүүлж авсан гэм буруутайд тооцож, биечлэн эдлэх ялыг таван жилээр тогтоосон байна. Улмаар жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болжээ. Шүүх хуралдаан Цагдан хорих 461 дүгээр ангид бүтэн өдөр үргэлжилжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)