Баруун Африкт ажиллаж байгаа Хятадын мянга мянган сайн дурынхан Эбола вирусын халдвараас сэргийлэх тал дээр бага анхаарч байна. Мөн нисэх онгоцны буудлуудын хяналт шинжилгээ тааруу байгаа гэж Бельгийн микро биологич Петер Пиот мэдэгджээ. Петер нь 1976 онд Эбола вирусыг Конгод тархахад судалж байсан нэрт эрдэмтэн юм байна.
Хятад нь Африкийн орнуудтай дипломат харилцаагаа өргөжүүлж, тив алгасан худалдаа эрхлэх болсоноор дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болсон билээ.
Тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хонг Лей Эбола вирусаас сэргийлэхийн тулд жуулчдын биеийн температурыг байнга хянаж байгаа гэж мэдээлсэн юм. Мөн халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч эрсдэл өндөртэй тул хяналтаа сулруулахгүй гэдгээ нуугаагүй ажээ.