Украин, ОХУ-ын тал байгалийн хийн нийлүүлэлтийг сэргээх гэрээг байгуулсан байна. Европын холбооны зүгээс Украины ОХУ-аас байгалийн хийн худалдан авалтанд баталгаа гаргаж, төлбөрийн өрөө барагдуулахад туслахаар амлажээ. Мөн Украины Ерөнхий сайд Арсений Яценюк гэрээнд гарын үсэг зурмагц ОХУ-д байгалийн хийн төлбөрийн өрөө барагдуулахад бэлэн байна хэмээн мэдэгдсэн байна. Украин ОХУ-д 1.45 тэрбум ам.долларын өрөө шууд барагдуулж, үлдсэн 1.65 тэрбум ам.долларыг энэ оны сүүлч гэхэд төлж дуусгах гэнэ. Олон улсын валютын сан, Европын холбооноос Украинд 4.6 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болсон аж. Гэрээний дагуу Украин энэ оны сүүлч хүртэл ОХУ-д байгалийн хийн 1000 куб/метр тутамд 378 ам.доллар төлөх аж.
Сэтгэгдэл (1)