Баян – Өлгийн аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн 40 гаруй хүүхэд хоолны хордлогод орж эмнэлэгт хэвтжээ. Одоогоор хүүхдүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд зургаан хүүхдийн бие дунд зэрэг байгаа бол гурван хүүхдийн бие хүнд байгаа ажээ. Хордлого авсан хүүхдүүдэд халуурах, бөөлжих, гүйлгэх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Баян – Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сумын цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, хүнсний бүтээгдэхүүний 45 сорьц, гадаад орчны 55 сорьц цуглуулан, шинжилж байгаа аж. Тус аймагт өнгөрсөн есдүгээр сард сургуулийн дотуур байрны хүүхдүүд хордож байсан.