Японы гүнж Масако сүүлийн 11 жилд анх удаагаа эзэн хааны ордонд болох цайллагад оролцохоор болжээ. Масако хамгийн сүүлд 2003 онд Мексикийн Ерөнхийлөгч Висенте Фокс айлчлан ирэхэд эзэн хааны ордны арга хэмжээнд оролцсон байна.
Гүнж Масако, Голландын хатан хаан Максима нар онцгой нэгэн харилцаатай. Масако, Нарухито нарын охин, гүнж Айко 12 настай бол, Голландын хаадын том охин Амалиа түүнтэй нас чацуу ажээ.
Үүнээс гадна, Масако сэтгэлийн хямралаас гарч, өдөр тутмын хэвийн амьдралд эргэн ирэхэд Голландын хатан хаан гол нөлөө үзүүлсэн гэдэг.
2013 онд Голландын хаан ширээ залгамжлагчдыг хаан ширээнд залах ёслол болоход Максимагийн хувийн хүсэлтээр Масако ирж оролцож байжээ.