Байнгын хороодын хурал дуусч, УИХ –ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг түрүүлж хэлэлцэх байсан ч АН –ын бүлэг байнгын хорооны хурлаас завсарлага авсан учраас Төсвийн тухай хуулийг эхлээд хэлэлцэж байна.