Манай үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдээс янз бүрийн хачин зүйлс гарч байгаа талаар бишгүй л олон мэдээллүүд ар араасаа хөвөрдөг. Тэр дундаа “Талх чихэр” ХХК-ийн бүтээгдэхүүнээс удаа дараа янз бүрийн зүйлс гарч ирсээр байгааг иргэд онцолдог. Тухайлбал, өмнө нь уг компанийн “Янзага” печень тамхины иштэй үйлдвэрлэгдэж олныг цочроож байсан. Үүгээр зогсохгүй талхнаас нь поролон хүртэл гарч ирж байсан. Харин энэ удаад шинээр гаргаад удаагүй байгаа хөх тарианы зууван талхнаас нь хадаас гарч ирсэн нь олныг бүхимдуулаад эхэллээ.
Хэрэглэгчид бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гээд үзээд байдаг. Гэвч манайхан иргэдийнхээ итгэлийг алдсаар л байх гэж үү.
Хэрэглэгчид бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гээд үзээд байдаг. Гэвч манайхан иргэдийнхээ итгэлийг алдсаар л байх гэж үү.
24tsag.mn
Сэтгэгдэл (10)