МХЕГ-ын дарга Д.Батмөнх, Цөмийн Энергийн Газрын дарга Н.Тэгшбаяр нар Журам батлах тухай хамтарсан тушаал гаргаж, гарын үсэг зурав. Уг тушаалд зааснаар хавсралтад буй “Монгол Улсын хилээр нэвтэрч буй бодис, бараа, бүтээгдэхүүнд тавих цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр Цөмийн энергийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтран ажиллах журам” болон цацрагын хяналтын төхөөрөмжүүдэд сэжигтэй дохиолол илэрсэн үед авах арга хэмжээ, мэдээлэл дамжуулах бүдүүвч зэрэг зургаан хавсралтыг баталсан юм.
Мөн тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох газрын дарга нарт үүрэг болголоо.
Мөн тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох газрын дарга нарт үүрэг болголоо.
Сэтгэгдэл (1)