Төсвийн хөрөнгийг тэрбумаар нь халаасалсан хэргээр АТГ-т шалгуулж анхан болон давж заалдах шатны шүүхээс 3-8 жилийн хорих ял сонсоод байгаа Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга асан Ч.Гансүх, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга асан Д.Энхбат тэргүүтэй 13 хүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхэд өнөөдөр хэлэлцэж байна. Шүүх хуралд 20 орчим өмгөөлөгч оролцож байгаа. Дөнгөж сая шүүх хурал завсарлаж, шүүгчид зөвлөлдөж байгааг албаны эх сурвалж мэдээллээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)