Өнгөрсөн наймдугаар сард ажлаасаа халагдсан Эндрью Иваники гурван сарыг орон дээр хэвтэн өнгөрүүлж байна. НАСА-гийн судалгаанд оролцож буй тэрээр 18 мянган долларын цалин авдаг гэнэ. “Миний хэвтэж байгаа ор бол Техас муж дахь НАСА-гийн нислэгийн аналоги судалгааны төвийнх юм. Эрдэмтэд сансарт хүний булчин, ясанд ямар өөчрлөлт гардгийг судалж байгаа. Нийт 54 хүнийг судалгаанд хамруулсны нэг нь би” хэмээн Эндрью ярьжээ.
Тэр өнгөрсөн онд анкет өгч, 25 мянган оролцогчоос шалгарч үлдсэн байна.
Эндрью 42 хоног орноос өндийлгүй хэвтэж, эхний таван өдрөө толгой, хүзүү, нурууны өвчний сорилтод орсон ажээ. Тусгайлан тоноглосон төхөөрөмжүүдийн тусламжтайгаар жингүйдлийн орчинд хүний бие организм хэрхэн ажилладгийг судалж байна.