Эдийн засгийн өсөлт байтугай өр, зуд цахилгааныхаа мөнгийг төлж
чаддаггүй байсан хүндхэн үед Р.Амаржаргал Монгол Улсын Ерөнхий сайдын
албыг авч байлаа. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүндхэн үед тэрээр хоёр
дахь удаагаа Ерөнхий сайдад нэр дэвшиж байна. Монгол Улсын 19-дэхь
Ерөнхий сайд, 28-дахь Ерөнхий сайдад нэр дэвшигч Р.Амаржаргалын фото
түүхийг 24цаг.мн сайт дахин хүргэж байна. Хоёр намаасаа хөөгдсөн мөн
хоёр дахь удаагаа Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа түүний амьдралын
баялаг намтарыг хамтдаа сонирхоё.
Бага нас. Р.Амаржаргалын
унасан газар нь Улаанбаатар. Угаасан ус нь Туул гол. Тэрбээр Сүхбаатар
дүүргийн II амаржих газарт Ринчиннямын гэр бүлд ууган хүү нь болон
мэндэлжээ. Түүний 53 насны төрсөн өдөр хоёр өдрийн дараа болно. Торгон
дээл, ганган хантааз, жанжин малгайгаар гангарсан энэ хүүг бид үүнээс
өөрөөр үндэсний хувцастай явахыг харж байл уу, яалаа.
Сурагч Амараа. Харин энд дөрөвдүгээр ангийн Р.Амаржаргал байна. Хилэн форум, цагаан цамц бол түүний өдөр тутмын гангараа.
Гэр бүлийн нандин зураг.
Эмээ, өвөө, аав, ээж бас дүү охин. Эцэг Д.Ринчинням нь жолоочийн
мэргэжилтэй. Ховд аймгийн Зэрэг сумын уугуул хүн. Харин ээж Б.Янжин нь
эм зүйч мэргэжилтэй. Тэрбээр хоёр дүүтэй. Аав нь тухайн үеийн Зөвлөлт
Холбоот Улс дахь Монголын элчин сайдын яаманд ажиллаж байсан учраас
тэрбээр 4 жил Москва хотод амьдарчээ. Гэхдээ Р.Амаржаргалын хүүхэд нас
Маахуур толгойд өнгөрсөн байна.
Гавал. Р.Амаржаргал
1978 онд Нийслэлийн 14-р сургуулийг төгсөж, Москва хотын Плехановын
нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуульд элсэн оржээ. Ингэж л тэрбээр
санхүү-зээлийн мэргэжилд хөл тавьсан байна. Хүүхэд байхын л номд
шимтэж, тоо бодох дуртай байсан нь хожим нэртэй эдийн засагч болоход нь
нөлөөлсөн гэж түүнийг таньдаг хүмүүс ярьдаг.
Англид. Английн Бредфордын их сургуулийг 1995 онд Хөгжлийн эдийн засгийн чиглэлээр ШУ-ны магистр цолтой дүүргэв.
Гараа. 21
настай дээд сургуулиа эдийн засагч мэргэжлээр төгссөн Р.Амаржаргал
Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагчаар ажил мэргэжлийн
гараагаа эхэлжээ.
Боловсролын салбарт.
Одоогийн Санхүү-Эдийн засгийн дээд сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг
бол Р.Амаржаргал юм. 1991 оны долдугаар сард Эдийн засгийн коллежийн
захирлаар томилогдсон тэрбээр тус сургуулийг удалгүй дээд сургууль
болгож чаджээ. Тэрбээр Санхүү-Эдийн засгийн дээд сургуулиас гадна
Цэргийн нэгдсэн дээд сургууль, Техникийн их сургуульд мөн багшилж
байлаа.
Цэргийн албанд. Р.Амаржаргал Цэргийн амьдрал руу 1983 онд хөл тавьжээ. Офицерийн курст
хамрагдсан тэрбээр үргэлжүүлэн Цэргийн нэгдсэн дээд сургуульд найман жил
багшилж, бэлтгэл ахмад цолтой болжээ. Тэрбээр "Хуучнаар Зөвлөлтөд дээд
сургуульд сурч, төгссөн намайг тариа, будаа хураах ажилд явуулахад нь
залуу насны омголон зандаа хөтлөгдөн цэргийн амьдралыг харин сонгочихсон
юм. Гэтэл энэ бас миний оновчтой шийдвэрийн нэг байсан" хэмээн хожим
дурссан байдаг.
Инээснийг асуу. Мөнхийн
найз гэж үгүй, Мөнхийн дайсан гэж үгүй, харин мөнхийн эрх ашиг л оршино
гэдэг үг хичнээн үнэн болохыг энэ зураг гэрчилнэ. 1999 оны 11-р сард
МҮАН-ын даргаар сонгогдох мөчид журмын нөхөр Н.Алтанхуягтай авхуулсан
зураг. Хожим ээлжлэн Ерөнхий сайдын албыг хаших төөрөгтэй байжээ.
Да.Ганболд, Э.Бат-Үүл, Р.Амаржаргал Ардчилсан намын залуу лидерүүд. Мөн ч залуу байж дээ.
Да.Ганболд, Э.Бат-Үүл, Р.Амаржаргал Ардчилсан намын залуу лидерүүд. Мөн ч залуу байж дээ.
НҮБ-ын индэрээс. Р.Амаржаргал 1998 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Гадаад харилцааны яамны сайдаар ажиллаж байв.
Хүнд үе.
Сайн харвал таньдаг хүн олон. Тэр өмнөх засгийн газрын гишүүдийнхээ
хэнийг ч солилгүйгээр Засгийн газынхаа бүрэн эрхийг дуусгаж байжээ. 1999-2000 он бол цагийн салхи, зах зээлийн
хуулиар Монголын эдийн засгийн гадаад, дотоод орчин огцом өөрчлөгдөж,
өмч хувьчлалын шуурганд олон үйлдвэрийн газар үүд хаалгаа барьж, олон
мянган ажилчид хийгээд жирийн хүмүүс гахай үүрэх аян дайнд уулгалан
мордсон үе. Яг энэ хүнд хэцүү үед л тэрбээр Монгол улсын 21 дэхь
Ерөнхий сайдаар ажиллаж байв. Тэрбээр Ерөнхий сайд болж байхдаа 38
настай байжээ.
Ерөнхий
сайдын харвасан сум улс орны бодлого шийдвэрт хэр онож, хүрсэн бэ
гэдгийг тухайн үеийн хүмүүс мэднэ. Р.Амаржаргалын засгийн газар банк,
санхүүгийн шинэтгэл, тэтгэврийн тогтолцоо, амьжиргааны доод
түвшинг дээшлүүлэх талаар дорвитой ажил хийж чадсан гэж судлаачид
хэлдэг.
Хөдөө. Улс төрч хүний ажил ард түмнээсээ сонсохоос л эхэлнэ шүү дээ.
Хөдөө. Улс төрч хүний ажил ард түмнээсээ сонсохоос л эхэлнэ шүү дээ.
Амралт. Их
ажлын хажуугаар ингэж л амарна. Хоккейгоос гадна хөлбөмбөг
тоглох хоббитой. 1997 онд Монгол хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр
сонгогдон саяханыг хүртэл ажиллав.
Гэр бүл.
Тэрбээр гэр бүлээ олны өмнө тэр бүр гаргаад байдаггүй. Түүний эхнэр
Болормаа Санхүүгийн зохицуулах хороонд ажилдаг бөгөөд тэд хоёр хүүтэй.
Р.Амаржаргал одоо эхнэр, бага хүүгийн хамтаар амьдарч байна.
Дэлхийн томчуудтай
Дэлхийн томчуудтай
Тойрогтоо. Тэрбээр
парламентад дөрвөн удаа сонгогдохдоо хамгийн анх Завхан аймаг дараа нь
Баянгол, Ховд, Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж байв. Түүний ингэж тойргоо
олон сольдогийг хүмүүс янз бүрээр ярьдаг ч мань хүн өөрөө "Томоохон
бодлогод төвлөрч ажилладаг учраас тойргийн хэмжээнд сэтгэдэггүй" гэж
тайлбарладаг билээ.
Л.Гантөмөртэй.
Р.Амаржаргал
өнгөрсөн 2012 оны сонгуульд Сүхбаатар дүүрэгт намаасаа Л.Гантөмөрийн
хамтаар нэр дэвшив. УИХ-ын гишүүнээр дөрвөнтөө сонгогдсон түүнийг
нам нь асуудал ихтэй ардчилал хэрэгтэй хүнд тойрогт илгээдэг ёс
тогтжээ. Харин тэр намынхаа итгэлийг алдаж байсан удаагүй.
Алтангадас. Монголын
төр нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсаныг нь үнэлж
(Ерөнхийлөгчийн зарлигт чухам ингэж бичсэн байдаг) Алтангадас одонгоор
шагнав.
Ерөнхий сайдуудын дунд. Төрийн ордон дахь үе үеийн ерөнхий сайдуудын хөрөг дунд түүний зураг ч бас бий. Харин тэр энд юу бодож явна?
Эсэргүүцэгч. Тэрбээр
ойрноос Засгийн газрыг огцруулах, намынхаа үйл ажиллагааг шүүмжлэх ажилд идэхтэй оролцож байгаа. Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын
гишүүнээсээ татгалзаж дуулиан тарьсан билээ. Засгийн газрын буруутай бодлогын
өмнөөс хариуцлага хүлээх ганц гарц нь албан тушаалаасаа
огцрох гэж тэр өөрөө тайлбарлаж байна. Харин нам нь түүнийг авч үлдэж чадсан ч хэр удаан барьж тогтоохыг мэдэхэд бэрх.
Хоёр жил бүлгийн хуралдаа суугаагүй "хүнд гар"-ыг намынх нь нөхөд 100 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэв. Түүнийг амаргүй даваа хүлээж байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (24)