Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан ханиад, томууны өвчлөл ихэсч байна. Ялангуяа томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхдүүд өвчилж эмнэлэг бараадах нь ихэсчээ. Ингэснээр эмнэлгүүдийн ачаалал хэтэрч коридор, хонгил гээд байлгаж болох бүхий л газраа өвчтөнөө авч эхэлсэн гэнэ.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг оройны 20.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл коридорт ор засч эмчилгээ хийж байгаа ажээ. Тус эмнэлэгт 1-5 настай хүүхдүүдийн өвчлөл их байгаа аж. Өөрөөр хэлбэл, ихэвчлэн цэцэрлэгийн хүүхдүүд ханиад хүрч түргэн тусламжаар ирж байгаа гэнэ. Тэдгээр хүүхдүүдийг “Оргүй” гээд эмчилгээ хийхгүй гэх эрх эмч нарт байхгүй тул коридорын хана дагуулаад ор эгнүүлэн засч эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа ажээ. Мөн эмч нар ор гарахаар эдгээр өвчтөнүүдээ өрөөнд оруулахаар толгой өөд татах завгүй ажиллаж байна.
Түүнчлэн хүүхдүүдээ тэвэрсэн, хэвтэх дараалал, сул ор асуусан хүмүүс үүдний жижүүрт оочирлосон байна. Эмнэлгүүдийн өнөөдрийн энэхүү дүр зураг нь ЭМЯ болоод төр засгийн түвшинд анхаарч дорвитой арга хэмжээ авах цаг болсныг олонтаа сануулж байгаа юм.