Өнөөдөр 10.30 минутад 13-р хороолол Халдвартын эмнэлэгийн гуравдугаар давхарт тэсрэх бөмбөг байрлуулсан байна гэх дуудлагыг БЗД-ийн нэгдүгээр хэлтэст иргэдээс ирүүлжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газар болон Цагдаагийн албан хаагчид хэргийн газар дээр очиход жижиг хайрцагтай тэсрэх бөмбөг байж болох эд, ангиуд байжээ. Ингээд нарийн шалгаж үзэхэд тэсрэх бөмбөг биш түүнтэй адил харагдах эд ангиуд байсан байна.
Иргэдийг айж цочроосон эд зүйлийг байрлуулсан хүнийг хайж эхэлжээ.
Одоогийн байдлаар Халдвартын замын хоёр урсгалыг хааж шалгалтын ажлыг үргэлжлүүлэн явуулж байна.
Иргэдийг айж цочроосон эд зүйлийг байрлуулсан хүнийг хайж эхэлжээ.
Одоогийн байдлаар Халдвартын замын хоёр урсгалыг хааж шалгалтын ажлыг үргэлжлүүлэн явуулж байна.
Д.Ундрах