Дубай хотноо энэ зун зохион байгуулагдсан жин хасах тэмцээнд оролцогчид турсан кг тутамдаа 2 гр алтыг шагнал болгон авчээ. Хотын захиргаанаас зохион байгуулсан энэхүү уралдаант тэмцээнд 7500 хүн ялагчаар тодорч, 40 кг алт буюу 1,6 сая.долларын шагнал авсан байна.
Өнгөрсөн долдугаар сараас эхлэн бүртгэсэн тэмцээнд 28000 оршин суугч оролцож, мэргэжилтнүүдийн зөвлөсний дагуу хоол тэжээлээ зөв тохируулсан ажээ. Энэ жилийн тэмцээнд 91 кг жинтэй Ареефин Бабу 45 хоногийн дотор 20 кг жин хасаж ялагч болсон гэнэ.
Хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр хэт таргалалт газар авч байна. Хэт таргалалт нь цусны даралт ихдэх, чихрийн шижин өвчин үүсэхийн гол шалтгаан болж буйг Дубайн эмч Мунир Хамад хүлээн зөвшөөрчээ. Ялангуяа Арабын нэгдсэн Эмират улсын алтны хот Дубайн иргэдийн дийлэнх нь машинтай учир явган алхаж, дасгал хийхээ больсон юм. Тиймээс олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр онцгой анхаарч эхэллээ.