Мексикийн сураггүй алга болсон 43 оюутныг зэрлэгээр хөнөөсөн болох нь тогтоогдсоны дараа нийгэмд эмх замбараагүй байдал үүссэн билээ. Үүнтэй зэрэгтэй тус улсын ерөнхийлөгч Энрике Пенагийн есөн үл хөдлөх хөрөнгийг битүүжилжээ. Энэ нь тэргүүн хатагтайн харшийг ашиг сонирхлын зөрчлөөр өөрийн болгосон гэж сэжиглэж буйтай холбоотой гэнэ.
Ерөнхийлөгч Энрике нь 45,2 сая песо буюу 3,3 сая ам.долларын хөрөнгөтэй. Тэрээр санхүүгийн хөрөнгө оруулалт, үнэт эдлэл, урлагийн салбарт томоохон байр суурийг эзэлсэн нэгэн юм. Гэвч ерөнхийлөгч олон нийтэд дөрвөн хаус, нэг орон сууц, дөрвөн эзэмшлийн газраас өөр үл хөдлөх хөрөнгөгүй хэмээн мэдүүлж байв. Түүний эхнэр, савангийн дуурийн од Анжелика Ривераг телевизийн салбарт 7,4 сая долларын хөрөнгийг хууль бусаар олгосон хэмээн шалгаж байгаа ажээ.