АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өчигдөр мэдэгдэл хийх үеэрээ цагаачлалын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж буйгаа хэлэв. Харин дээрх шийдвэрийг Конгрессын сонгуульд олонхийг саналыг авч, ялалт байгуулсан Бүгд найрамдах намын удирдлагууд эсэргүүцэж байна.
Хуулийн шинэчлэлийн дагуу Обама таван сая цагаачдад Америкт оршин суух хууль ёсны эрх олгохоор болжээ. Энэхүү өөрчлөлтийн буянаар олон сая иргэн “хууль бус цагаач” нэрнээсээ салах болно гэж Обама мэдэгджээ.
Гэхдээ энэ заалт таваас доошгүй жилийн хугацаанд АНУ-д амьдарсан. Амьдарч байх хугцаандаа зөрчил гаргаагүй. АНУ-ын иргэн хүүхэдтэй эцэг эхчүүдэд хамаарах аж. Обама “Ингэснээр залуу эцэг, эхчүүд цагаач хүүхдүүдийг хамгаалж, визийн сааднаас болж тусдаа амьдарч гэр бүл салах явдлыг бууруулна” гэжээ. Мөн ногоон картны системд өөрчлөлт оруулах гэнэ.
Сэтгэгдэл (1)