Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг сонгогдлоо. Түүнийг батлах өнөөдрийн чуулганд МАН -ын бүлгийн гишүүдээс нэг ч хүн суугүй. Тэгвэл энэ талаар дөнгөж сая МАН –ын бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
Өнөөдөр болсон Ерөнхий сайдыг томилох чуулганы хуралд МАН –ын бүлгийн гишүүд ямар шалтгаанаар оролцоогүй вэ?
-2012 оноос өнөөдрийг хүртэлх хоёр жилийн турш ажиллаж байсан Ерөнхий сайд маань улс орны ард иргэдийн амьдрал, эдийн засгийн нөхцөл байдлыг доройтуулсан. Үүнд нь УИХ хариуцлага тооцож огцруулсан. Энэ танхимд ажиллаж байсан ЗГХЭГ –ын дарга Ч.Сайханбилэг гэдэг хүн дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшиж орж ирлээ. Бид энэ хямралт байдлыг бий болгосон хүнийг дэмжихгүй гэдэг байр сууриа албан ёсоор илэрхийлсэн. Өнөөдөр манай оронд үүсээд буй хямралт байдлыг бий болгосон УИХ –д байгаа олонхы суудалтай нам, эвслийн бүлгүүд хариуцлагаа хүлээх ёстой. Энэ үүднээсээ асуудлаас зугтахгүйгээр, ачаагаа олонх маань үүрэх ёстой гэж үзэж МАН өнөөдрийн хуралд оролцоогүй юм. Олонх улс орныхоо төлөө зав бодлогыг хэрэгжүүлж чадсангүй.
Ямар бодлогыг зөв бодлого гэж ойлгох вэ?
-Улс орны эдийн засаг хүнд байдалд орсон. Улс орноо хөгжүүлэхийн тулд шийдэх ёстой олон асуудлууд байна. Нэгдүгээрт улстөржихгүй байх хэрэгтэй байна. Хоёрдугаарт үндэсний зөвшилцөл, ойлголцолын асуудал байна. Төрийн тогтвортой бодлоготой байх хэрэгтэй байна. Тэр бодлогоо хэрэгжүүлэхийн тулд намууд ажиллаасай.
Цаашдаа МАН төрийн байгууллагын үйл ажиллагаанд хэвийн оролцох уу? Ерөнхий сайдыг томилох үйл ажиллагаанд оролцохгүй?
-Ер нь МАН –ын бүлэг УИХ –ын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байгаа. Энэ эрх баригч нам маань Ерөнхий сайдын асуудлыг 14 хоногийн турш нам дотроо ярьж өөр асуудалд анхаарал хандуулах сөхөөгүй байхад МАН маш идэвхи санаачлагатай хандаж улсын төсвийн асуудлыг хэлэлцэж цаг хугацаанд нь батлуулсан. Цаашдаа энэ мэтээр ажиллах болно.
Шинээр томилогдсон Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын тухайд?
-Тэрээр өнөөдөр хямралыг давна, улс орон хямралтай байна гэж хэллээ. Энэ бол анх удаа хямралтай байгаа хүлээн зөвшөөрсөн явдал юм. Урд нь эрх баригчид хямралгүй байна, бүх юм сайхан байхад МАН бүхнийг харлуулж ярьдаг гэдэг байсан бол өнөөдөр өөрсдөө тэрийгээ хүлээн зөвшөөрлөө. Хямрал бий болчихлоо, хямралыг олонх бид бий болгосон тиймээс энэ хямралыг даван гарахын тулд ажиллана гэж Ч.Сайханбилэг Ерөнхий сайд хэллээ. Тэд хямралыг хүлээн зөвшөөрлөө.
-Шинэ Ерөнхий сайдыг дэмжихгүй гэж МАН хэлсэн. Хэрэв олонхоос засагт орох санал дахин хүргүүлбэл засагт орж ажиллахгүй гэсэн ойлгож болох уу?
-Ер нь бол тэгж ойлгож болно. Дэмжихгүй гэдгээ нэгэнт хэлсэн. Хямралт байдлыг бий болгосон олонх нам ачаагаа өөрөө үүрээд явах хэрэгтэй, асуудлаа өөрсдөө шийд гэсэн байр суурьтай байна.
Тэгэхээр цаашдаа шинэ сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх хуралдаанд өнөөдрийх шиг суухгүй байх уу?
-Тэрийг бол бид тухайн үед хоорондоо ярилцаад шийдэх зүйл. Тухайн нэр дэвшиж буй сайд нараас хамаарна.

Сэтгэгдэл (19)