Эбола вирус Сьерра Леон улсад эрчимтэй тархаж, арваннэгдүгээр сарын 16-ны байдлаар нас барсан хүмүүсийн тоо 243-732 болж өсчээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн хэдэн сарын дотор 553, өнгөрсөн Баасан гаригаас хойш 63 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Нийслэл Фритаун, Порт Локо хотуудад халдвар эрчимтэй тархаж байгаа ажээ. Хоёр хоногийн өмнө Сьерра Леонд ажиллаж байсан Куб эмч өөрөө халдварлаж, Швейцарийн Женев хотын эмнэлэгт хүргэгджээ.
Эбола вирусын тархалтаар тэргүүлж буй Гвиней, Либери, Сьерра Леонд 18 эрүүл мэндийн төв 1159 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ Сьерра Леонд өвчтнүүдийн 13 хувийг л тусгаарлах нөөц бололцоотой гэнэ. “Эмнэлгийн орыг нэмсэн ч тусгаарлах өвчтнүүд өдөр ирэх бүр нэмэгдэж байна” гэж НҮБ мэдээлэв.

Сэтгэгдэл (1)