Хорт хавдар гэдэг бол хэн ч хэзээ ч сонсохыг хүсддэггүй муухай үг.
Гэвч дэлхий дээр өдөр бүр 350 хүн энэ үгийг өөрт нь “орсон” тухай
сонсож, хорт хавдартай нүүр тулдаг байна. Харин манай улсын хувьд хорт
хавдар хүн амын үхлийн хоёр дахь том шалтгаан болдог. Хорт хавдар
Монголын хамгийн том аюул болсныг ердөө гуравхан өгүүлбэрээр илэрхийлж
болно.
Хорт хавдар гэдэг бол хэн ч хэзээ ч сонсохыг хүсддэггүй муухай үг. Гэвч дэлхий дээр өдөр бүр 350 хүн энэ үгийг өөрт нь “орсон” тухай сонсож, хорт хавдартай нүүр тулдаг байна. Харин манай улсын хувьд хорт хавдар хүн амын үхлийн хоёр дахь том шалтгаан болдог. Хорт хавдар Монголын хамгийн том аюул болсныг ердөө гуравхан өгүүлбэрээр илэрхийлж болно.
Нэгд, Манай улсад хорт хавдараар өвчлөх нь жилээс жилд өссөөр байна.
Хоёрт, Монголд жилд дунджаар 4400 хүн хорт хавдраар өвчилж, үүний 70 гаруй хувь нь амиа алддаг.
Гуравт, Хорт хавдраа оношлуулагч монголчуудын 78 хувь нь хожуу буюу 3, 4 дүгээр шатандаа өвчнөө мэддэг.
Энэ гурван эмгэнэлтэй мэдээний эхнийх нь ирээдүй, хоёр дахь нь одоо, гурав дахь нь өнгөрсөн цагийг илэрхийлж байна. Харин бид эхнийхийг өнгөрсөн, сүүлийнхийг ирээдүй цаг дээр хэрхэн аваачих тухай бичих гэж байна.
Хорт хавдрыг бид хоёрхон зүйлээр ялах боломжтой. Энэ бол хавдрын тэтгэлэг, хурууны өндөг хоёр юм. Өөрөөр хэлбэл аюул болсон энэ өвчинтэй тэмцэх ёстой гол үүрэг гүйцэтгэх хоёр субъект болох төр, хувь хүн хоёрын заавал хийх ёстой бодлогын тухай өгүүлье.
Хорт хавдрыг төрийн бодлогоор ядахуй: “Хорт хавдрын тэтгэлэг”
Нийгмийг манлайлагчид, онц сурлагатан оюутнууд, шинэ санаачлага гаргагчид, гоц авъяастнууд сургалтын янз бүрийн тэтгэлэг хүртдэг тухай бид мэднэ. Тэгвэл хорт хавдар туссан хүмүүст тэтгэлэг олгох тухай та сонсож байв уу?
Америк, Австрали, Солонгос, Канад зэрэг дэлхийн олон хөгжингүй орон “Хорт хавдрын тэтгэлэг” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрөөр хорт хавдар туссан хүмүүст мөнгөн тэтгэлэг олгодог юм. Тэтгэлэг хүнийг хорт хавдар туссаных нь төлөө урамшуулахыг зорьдоггүй харин хорт хавдартай тэмцэхэд хамгийн хүчтэй байр суурь, дуу хоолой, бодит туршлагаа хуваалцаж эрүүл амьдралын үнэ цэнийг бусдад ойлгуулсных нь төлөө мөнгөн тусламж олгодог юм. Хорт хавдрын тэтгэлэгт өрсөлдөгчид хорт хавдартай нь оношлогдсон эсвэл хорт хавдрыг даван туулсан хүмүүс байж болдог бөгөөд 1500 хүртэлх үгтэй эссэ бичиж явуулдаг. Эссэндээ хорт хавдар түүний амьдралд хэрхэн нөлөөлснийг өгүүлэх замаар олон нийтийг уг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд уриалсан байх шаардлага тавьдаг байна. Төрийн, хувийн, сайн дурын байгууллагуудын хэрэгжүүлж заншсан энэ хөтөлбөрөөр жилд олон мянган хүн эмчилгээний зардлаа олж хорт хавдраас амьд үлдэж чаддаг. Зарим нь гэр бүлдээ томоохон хөрөнгө оруулалт авчирдаг.
Харин манай улсад “Хорт хавдрын тэтгэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шардлагатай байна. Монголын олон нийтийн сүлжээ сайтуудаар хорт хавдартай бяцхан хүү, охинд туслаач, гэр бүлд туслаач гэсэн уриалга асар ихэээр явах болсон. Иргэд, залуучууд ч сэтгэл зүрхээ гарган хандив цуглуулж буй тохиолдол олон байна. Гэхдээ энэ замбараагүй системд хэд хэдэн алдаа байгаа юм.
Нэгд, Мөнгө яг хэрэгтэй хэмжээгээрээ, хэрэгтэй хүндээ очдог уу?
Монголд хорт хавдартай хүмүүс тус тусдаа хандивын данстай болж нийгмээс тусламж хүсдэг. Олны анхаарлыг татаж чадсан зарим нь л тусламж авч чадаж байгаа юм. Гэхдээ эдгэлээ гэх мэдээлэл эргэж хариу болон ирэх нь маш ховор байна. Энэ бол муу зохион байгуулалт үр дүн муутай байдгийн тод жишээ. Нэг хүний амийг аварч болох мөнгөөр хэний ч амийг аврахгүй үрж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монголын сайн санаат нийгмийн цөөнх төлөөлөл олон өвчлөгсдөд хуваагдан хандив хүргэж байна. Гэтэл бодит байдал дээр хоёр хүнд очсон хандив хоёулангийнх нь эмчилгээний мөнгөнд шавхаад шавхаад хүрэхгүй бөгөөд эмчилсэн ч биш, эдгэсэн ч биш болоод үрэгдээд дуусч байгаа юм. Харин тэр баялгийг хуваалгүй өгсөн бол нэг хүний амийг аврах тус болно. Хэний ч нүдэнд ил энэ явдал хорт хавдартай тэмцэх хандивын арга хэмжээнд төрийн зохион байгуулалт шаардагдаж буйг харуулж байна.
Хоёрт, Дайны хажуугаарх дажиныг зогсоох хэрэгтэй
Өвчиндөө шаналж хорт хавдартай тэмцэгчдийн хажуугаар дажин болдог нийгмийн төлөөлөл аль хэдийн бий болжээ. Энэ бол өвчлөгчдийн амь насыг “хулгайлж” буй луйварчид юм. Тэд хорт хавдартай, хүнд өвчтэй нэрээр нийгмийн мөнгийг зохион байгуулалттайгаар луйварддаг. Үүний тод жишээ өнгөрсөн оны 12 дугаар сард болсон юм. Бат-Эрдэнэ гэх этгээд дөрвөн хүүхэдтэй, ядарсан ээж Э.Эрдэнэсүрэнд тусална, нэг өрөө байрандаа үнэгүй суулгана гэх сайхан мэдээлэл телевизүүдээр ч хүртэл гарсан. Гэтэл өнөө сайн санааны баатар маань өөрийн нэр дээр данс нээгээд нийгмийг Э.Эрдэнэсүрэнд хандив өгөхийг хүссэн бөгөөд орон даяар цацагдсан телевизийн нэвтрүүлгийг үзсэн хүмүүс бүсгүйд хандив олноор өгсөн. Харин эцэст нь Бат-Эрдэнэ байрандаа ч оруулаагүй, хандивын дансаа хаагаад алга болсон хэрэг саяхан.
Мөн Фэйсбүүк олон нийтийн сүлжээгээр “Би хорт хавдартай энэ гэр бүлд туслах гээд данс нээчихлээ мөнгөө ийшээ хийгээрэй” гэх зар олон үзэгдэх болсон. Ямар ч хамааралгүй хүн тусламж хүссэн өвчтөний өмнөөс данс нээгээд өгөх эсэх нь тодорхойгүй мөнгө цуглуулдаг энэ явдал бас л өнөө зохион байгуулалт үгүйлэгдэж буйн илрэл юм.
Хорт хавдартай тэмцэхэд төрийн бодлого, зохион байгуулалттай үйл ажиллагаа үнэхээр шаардлагатай байна. “Хорт хавдрын эсрэг үндэсний аян” дөрвөн жил энэ аюултай тэмцсэнээр иргэд одоо л хорт хавдрын тухай анхаарч эхэлж байна. Үүн дээр төр нэмэгдээд дэмжээд өгвөл жинхэнэ хүчтэй тэмцэл болно.
Монголын Засгийн газар дөрвөн тэрбум төгрөгөөр хорт хавдар “үүсгэгч” хогны уут үйлдвэрлэж байхаар “Хорт хавдрын тэтгэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлбэл ямар вэ? Энэ хөтөлбөрт бүр улсын төсвөөс багахан хувийг нь хандивлаж болно. Үндэсний томоохон компаниуд, нийгмийн өмнө хариуцлага хүлээгчдийг төр хөтөлбөртөө татан оролцуулж болно.
“Хорт хавдрын тэтгэлэг” хэрэгжээд эхэлбэл тусламж хүсээд ч, тусламж явуулаад ч эзэндээ үр өгөөжөө өгөхгүй байгаа дээрх зовлон арилна. Хэний ч амийг аврахгүй байсан өнөө мөнгөөр хэн нэгний амийг аварна. Жил бүр муухай үгтэй нүүр тулж буй өнөө 4400 хүний ядаж талынх нь амийг аврах боломжтой болно.
Нөгөө талаас хөтөлбөр энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд сэтгүүлч биднээс ч хүчтэй дуу хоолой болж олон нийтийг сэрэмжлүүлэх юм. Монгол ард түмэн жил бүр 4400 хүний хорт хавдартай тэмцэхийн ач холбогдлыг ойлгуулсан бодит түүхийг, үнэт зөвлөгөөг сонсох болно.
Хорт хавдар гэх чимээгүй алуурчинтай тэмцэхэд төрийн зохион байгуулалт, хөрөнгө мөнгө заавал шаардлагатай байна. Ингэж байж л ард иргэд аюул хажууд нь ирснийг бүрэн утгаар ойлгох биз.
Хорт хавдрыг хурууны өндгөөр ялахуй
Харин энэ удаа хорт хавдартай тэмцэх төслийг төр биш хувь хүн та хэрэгжүүлэх ёстой юм. Та эрүүл амьдралын хэвшил гэсэн ганцхан хөрөнгө оруулалтаар энэ төслийг амжилттай болгож чадна. Эрүүл амьдралын хэвшлийн хамгийн чухал зорилго бол хорт хавдраас урьдчилан сэргийлэх явдал билээ.
Иргэн та хорт хавдрыг ялах зэвсэг таны хурууны өндөг гэдгийг ойлгож үзээч!!! Хэрвээ хүмүүс үүнийг анхаардаг байсан бол монголд хорт хавдраар өвчлөгсдийн 30 хувь нь амьд үлдэх байв. Өөрөөр хэлбэл хорт хавдрыг эрт үед нь илрүүлбэл эмчлэх боломж хангалттай байдаг гэсэн үг.
Хорт хавдар үүсэх шалтгаан дараах байдлаар хуваагддаг. Үүнд:
1. Удамшил 10-15
2. Хүрээлэн буй орчин 90-95
3. Хоол хүнс 30-35
4. Тахим 25-30
5. Халдвар 15-20
6. Таргалалт 15-20
7. Архи 4-6
8. Бусад 10-15 хувийг эзэлдэг байна.
Тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдаж, архи тамхи хэрэглэхгүй байж, эрүүл зөв хооллож, хорт хавдраас урьдчилан сэргийлдэг хүнсний бүтээгдэхүүн, байгалийн бүтээгдэхүүн хэрэглэж заншвал хорт хавдар танд хүрэхгүй байх магадал 70 хувьтай байна. Хувь хүн өөрийнхөө амьдралын төлөөх зөв хэв маягаар хорт хавдар үүсгэдэг сүүлийн зургаан шалтгааныг удирдаж болно.
Тиймээс та залхуурал гэдэг хорт хавдрын хамгийн ойрын хамаатантай бүү нөхөрлө. Дараа гэж хэзээ ч бүү хойшлуул.
Ганцхан сарыг хорт хавдартай тэмцэх сар болгоод үзлэг оношлогоонд хамрагдаж, эрүүл хэвшлээр амьдраад үзээч. Жижигхэн зөв хандлага таны амьдралыг аварч болохыг эмч нар батлан хэлсээр байна. Хорт хавдартай тэмцэх хамгийн найдвартай эмчилгээ бол урьдчилан сэргийлэлт юм.
Төрийн “Хорт хавдрын тэтгэлэг”, таны хурууны өндөг хоёр л Монголыг чимээгүй эзэлж буй хорт хавдартай тэмцэх, урьдчилан сэргийлэх, үр дүнтэй эмчлэх эх үндэс болоод байна.
Хорт хавдаргүй маргаашийн төлөө үүнийг бусдад түгээнэ үү.

Д.Идэржаргал
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (3)