Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” –ыг хоёр жилийн өмнөөс тэмдэглэх болсон. Тэгвэл тус баярын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Тус баридааныг анх зохион байгуулахад 256 бөх барилдаж байсан бол өнгөрсөн жил 128 бөх барилдаж байсан. Мөн өнгөрсөн жилүүдэд зохиогдож байсан тус барилдаанд улсын заан Ч.Санжаадамба хоёр дараалан түрүүлээд байгаа юм.