АХХ-ны ээлжит бус хурал өнөөдөр болж байна. Тэгвэл хэдхэн хормын өмнө тус холбоо ерөнхийлөгч болоод дэд ерөнхийлөгчөө сонголоо. Ерөнхийлөгчөөр нь С.Эрдэнэ 100 хувийн саналтайгаар сонгогдсон бол дэд ерөнхийлөгчөөр нь УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг мөн л 100 хувийн саналтайгаар сонгосон байна. АХХ-ны ээлжит бус 4-р чуулган үргэлжилж байна.
Д.Дуулим