Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич, дэлхийд нэртэй физикч Хавтгайн Намсрайг өнөөдөр Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонгоор шагнав. Шагнал гардуулах ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар гэргийн хамт, Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонтнууд, төр, нийгэм, шашны зүтгэлтнүүд оролцов. Мөн урлаг соёлын нэрт зүтгэлтнүүдээс оролцсон бөгөөд уригдсан хүмүүс дотор ОУХМ Т.Санчир ч багтжээ. Тэрбээр
сагсан бөмбөгчдөө төлөөлөн энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон байна.
Ингээд "Чингис хаан" одон гардуулах үеийн зарим фотог сонирхуулж байна.
сагсан бөмбөгчдөө төлөөлөн энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон байна.
Ингээд "Чингис хаан" одон гардуулах үеийн зарим фотог сонирхуулж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (7)