Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-аас томилогдсон даруйдаа чуулганы индэрээс төрийн түшээд болон нийт ард иргэддээ хандан үг хэлсэн. Ингэхдээ өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 2014 оны 09-р сарын 08-ний өдөр МҮОНТВ-ээр нийт ард иргэддээ хандаж хэлсэн үгнээс бүтэн гурван догол мөрийг үг үсгийн зөрүүгүй шахам хуулбарласан байна. Түүнийг “Н.Алтанхуягийн гар, хөл” гэсэн шүүмжлэл саарал ордон, саарал гудамжаар хүчтэй түгэж байхад ийм үйлдэл хийлээ. Санаатай хэлэв үү? Санамсаргүй явдал уу? Өнгөцхөн харахад энэ нь төдийлөн ноцтой зүйл биш болов ч Ч.Сайханбилэг ерөнхий сайд маань энэ үйлдлээрээ “өндөр Н.Алтанхуяг” гэдгээ нотлон харуулчих шиг боллоо. Уг нь бол УИХ “Шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газрыг огцруулсан. Гэтэл Ч.Сайханбилэг “Шинэчлэлийн” гэх Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж байгаа нь ард иргэдэд төдийлөн таалагдсангүй. Аливаа Засгийн газар байгуулагдахдаа өмнө үеийнхээ залгамж чанарыг хадгалдаг ч шинээр томилогдож байгаа Ерөнхий сайд улс орны нийгэм, эдийн засгийн амьдралыг урагшуулахад өөрөө ямар байр суурь баримтлаж бодлого хэрэгжүүлэх вэ? гэдэг асуудалд л ард иргэд анхаардаг. Харин шинээр сонгогдсон Ерөнхий сайд маань анхынхаа илтгэлийг тун муу тавилаа. Учир нь түүний илтгэлээс Ч.Сайханбилэгийн дэвшүүлж байгаа бодлого гэж харагдахаар том зүйлийг ард иргэд олж сонссонгүй. Үе үеийн Монгол Улсын Ерөнхий сайд нар анх томилогдохдоо УИХ-ын индэрээс гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд юунд илүү анхаарч, ач холбогдол өгч байна вэ? гэдгээ уран чадварлагаар илтгэж байсан.Тухайлбал Ц.Элбэгдорж “Ядууралтай дайн зарлалаа” С.Баярын “таван төгөлдөршил” С.Батболдын “Европын стандарт, кембрижийн боловсрол” гэх мэт зорилго, зорилтыг тухайн үед нийгэм шинэ соргогоор хүлээн авч байсан. Улстөрч, манлайлагч хүний хувьд илтгэл гэдэг бол зэр, зэвсэг нь. Харин Ч.Сайханбилэгийн илтгэлээс хямралаа хүлээн зөвшөөрснөөс өөр тод томруун мессеж, зорилго, зорилт ард иргэдэд харагдсангүй. Тэр ч бүү хэл огцорч ажлаа өгсөн өмнөх Ерөнхий сайдынхаа хэлсэн үгнээс бүтэн гурван догол мөр хуулсан нь тун сонирхолтой байна. Урьд өмнө ийм тохиолдол бараг гарч байгаагүй.
Мэдээж Ч.Сайханбилэг энэхүү илтгэлээ өөрөө ганцаараа бэлтгэж боловсруулагүй нь лавтай. Түүний зөвлөх, туслахуудаас бүрдсэн баг шинээр томилогдож байгаа Ерөнхий сайдынхаа илтгэлийг ямарваа хуулан бичлэггүйгээр боловсруулах чадамжгүй байгаа нь Засгийн газрын боловсон хүчний мэдлэг, чадвар ямар түвшинд хүрч доройтсоныг л харуулж байгаа юм. Түүний баг Н.Алтанхуягийнх, Түүний бодлого Н.Алтанхуягийнх, Түүний танхим ч Н.Алтанхуягийнх байх уу? энэ асуултанд тодорхой хариулт өгөх эхний нүүдлээ хийж Н.Алтанхуягийн илтгэлээр салхиа хагалж байна. Ард иргэд цаашид Ч.Сайханбилэг гэж бие хүн, Ерөнхий сайд маань ямаршуухан үзэл бодолтой, мөрийн хөтөлбөртэй, зорилго зорилттой, зарчим зангарагтай байхыг л харахыг хүсч байгаа болохоос “Өндөр Н.Алтанхуяг”-ийг огт хүсэхгүй байна.
Түүний илтгэлд улс орны нийгэм эдийн засгийн байдлыг дүгнэсэн хэсэгт
“Манай гол экспортлогч Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарсан, нүүрс, төмрийн хүдрийн үнэ унасан. Саяхнаас алтны үнийн огцом уналт байдлыг улам дордуулж байна. Гэхдээ энэ хямралын гол буруутан нь бид өөрсдөө. Өнөөдрийн энэ хямрал нэг өдрийн дотор бий болчихоогүй. 2007-2008 оны нүүрсний болон зэсийн үнийн огцом өсөлт биднийг тэрүүхэн хугацаанд олсныхоо хэрээр зардлаа өсгөдөг муу занд сургаж амжсан.
Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт, долларын их урсгал биднийг дандаа ийм байх юм шиг, дангаараа бид хөгжиж чадах юм шиг ойлголтыг ч зарим хүмүүст бий болгосон. Сонгуулийн бэлэн мөнгөний том амлалтууд, түүний хэрэгжилт, улс төр тойрсон популизм, арилжааны зээлийг бүхлээр нь авч, бэлнээр тараадаг шинэ үзэгдэл өнөөдрийн энэ байдлын үндсэн шалтгааны нэг болсон юм. Нөгөөтэйгүүр эргэн харахад гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх чиглэлээр бид хамтдаа нэлээд хүчин зүтгэл гаргаж иржээ. Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө стратегийн салбарын хөрөнгө оруулалтын тухай хууль, “Урт нэртэй” хуулиудыг баталж, хөрөнгө оруулагчдаа бид цочирдуулсан. Хайгуулаар орж ирдэг хөрөнгө оруулалтынхаа урсгалыг зогсоосон. 106 лицензийг шүүхээр цуцалж, түүнийг тойрсон олон үр дагавар, Оюутолгойг тойрсон эрүүл бус улстөржилт, Тавантолгойн төслийг гацаасан үйл явдлын үр дүн, улстөрчдийн цагаа олоогүй, популизм нэвт ханхалсан хэвлэлийн бага хурлууд, гадна дотны хөрөнгө оруулагчдыг хорьсон, барьсан, цагдсан хууль хяналтын байгууллагатай холбоотой мэдээллүүд. Энэ бүхнийхээ төлбөрийг бид өнөөдөр өөрсдийнхөө халаасанд байгаа монгол төгрөгөөрөө, эдийн засгийн өсөлтийнхөө аажмаар буурч байгаа дүр зургаараа төлсөөр байна. Одоо хоосон улс төрөө хойш тавьж, ултай суурьтай асуудлаа шийдэх цаг болжээ”.
Гэж хэлсэн нь өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 2014 оны 09-р сарын 08-ний өдрийн мэдэгдэлтэй үг өгүүлбэрээр таарч байгаа юм. Дараагийн удаа тэрээр Н.Алтанхуягаас юуг хуулбарлах бол? Эсвэл нөхцөл байдалдаа дүгнэлт хийж Ч.Сайханбилэг гэж гэж хэн бэ? гэдгээ харуулах уу? ард иргэд үүнийг маш анхааралтай ажиглаж байна.

Сэтгэгдэл (18)