Монгол Улсын
гадаад худалдааны тэнцэл энэ оны арван сарын байдлаар 131.4 сая ам.долларын
ашигтай гарчээ. Үүнд экспорт 32.3 хувиар өсч, импорт 16.2 хувиар буурсан нь
голлох нөлөө үзүүлсэн байна. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь эдийн
засагт эерэг дохио өгч байгаа ч ард иргэдийн худалдан авах чадвар муудаж,
хөрөнгө оруулалт багассанаас импортын хэмжээ буурч байгаа гэдгийг эх сурвалжууд
онцолж байгаа юм. Иймд дунд хугацаанд импортын хэмжээ буурах нь Монголд
төдийлөн сайн үзэгдэл биш. Харин ч импортын татвар буурснаар энэ улсын төсөвт
төвлөрүүлэх орлого буурч байгаа гэдгийг шинжээчид хэлж байна.
Энэ оны гуравдугаар улиралд Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт өмнөх оныхоос 59 хувиар буурсан дүнтэй гарчээ. Тодруулбал өнгөрөгч оны мөн үед 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж байсан бол энэ тоо 695.9 ам.доллар болж буурсан байна.
Сэтгэгдэл (1)